70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сар шинийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв

МХЕГ-аас зарласан "Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг эрчимжүүлье" сэдэвт сарын аяны хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Сар шинийн баярыг угтаж, зарим хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2013 оны 01-р сарын 10-ны өдрөөс 02 сарын 04-ныг хүртэл хугацаанд дүүргийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэдэг 27 хүнсний үйлдвэр /хэвийн боов, банш, буузны цех/, 201 худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний тухай”, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай”, “Ариун цэврийн тухай”, “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулиуд болон Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 311-р тогтоол, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” улсын стандартын хэрэгжилтийн байдалд шалгалтыг хийж, шалгалтанд  228 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан, 128 зөрчлийг илрүүлэн, 86%-ийг арилгуулан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ эрхэлж байсан 1 худалдааны төв, 1 баншны цехийн үйл ажиллагааг түр зогсоож холбогдох арга хэмжээг авч ажиллав.

Шалгалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 7 нэр төрлийн 58 ширхэг, 65,5 кг буюу 175.000 мянган төгрөгний муудсан хүнсний ногоо, хольцтой /гурилын хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан/ ааруул, 26 кг буюу 130.0 мянган төгрөгний  чанарын шаардлага хангахгүй элэгний нухаш зэрэг бүтээгдэхүүнийг хураан авч, улсын байцаагчийн акт тогтоож, биелэлтэнд хяналт тавьж байна. Согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 175ш буюу 1.702.2 мянган төгрөгний согтууруулах ундааг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.

 

Шалгалтын явцад “Нарантуул”, “Баянзүрх”, “Норжин”, “Сонгино хангай” зэрэг худалдааны томоохон төвүүдийн түрээсийн лангуугаар болон зарим хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж байгаа хүнсний ногоо, ялангуяа задгай зарж байгаа даршилсан ногоо гэмтэж муудах, хөгцрөх, чанарын баталгаагүй, шошгололтгүй гаа, үрлэн чихэр, хатаасан жимс, цагаан самар, хадгалалтын хугацаа дууссан жигнэмэг, зефир зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд  худалдаалагдаж байна. Тухайлбал: ОХУ, Солонгос улсаас импортоор оруулж байгаа хадгалалтын хугацаа дууссан 220 гр-ийн “Обожайка” пастила /2012.01.23/, 180 гр-ийн өрмөнцөрүүд /“Gofret”, “Wafret” /2012.12.10/, 200гр-ийн “Gofret” /2012.12.10/, “Wafer”, /2012.12.15/, 26, 50, 250 гр-ийн рулет “Cicipasta /2013.01.01 сар/, 100 гр-ийн давсалсан самар “Erdnusse” /2010.11 сар/, 80 гр-ийн “Молочнi зaгора 2012.03.01/, 0.5 л шар айраг 4.5% Сибирская корона”, шошгололтгүй, гялгар уутанд савласан 25 гр-ийн “Цагаан гаа” мөн  ааруул, чихрүүд, Хятад улсаас оруулж буй 400 гр-ийн савлагаатай “lingnua” үсү зэрэг үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд нь “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS/САС/1:2007 стандартын шаардлага  хангахгүй зэрэг чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.

Мөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүргүй нөхцөлд ил задгай, /тасалгааны температурт +18\+22 хэмд/ лангуунд хадгалж, борлуулдаг, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг баримталдаггүйгээс хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байгаа нь шалгалтаар харагдлаа. Тухайлбал, лангуугаар гурилын хольцтой ааруул, гадны механик /биет зүйлстэй/ боорцог, муудсан элэгний нухаш худалдаалж байсныг илрүүлж холбогдох арга хэмжээ авч, иргэдэд мэдээлж байна.

dsc 7071

Ер нь  импортоор оруулж буй  хүнсний зарим бүтээгдэхүүн ялангуяа хатаасан жимс, цагаан самар, мөн давсласан самар, үсү, үрлэн чихэрүүд нь чанарын баталгаажилтгүй, шошгололтгүй, /хятад, солонгос/ гадаад хэлээр бичигдсэн, хүнсний нэмэлтийн нэр, олон улсын дугаар, код, тэмдэглэгээ байхгүй, хэрэглэх арга, хадгалах хугацаа нь тодорхой бус, шошгонд тавигдах шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг баяр ёслолын өдрүүдэд хил гаалиар  их хэмжээгээр ганзагаар оруулж ирсэн баталгаагүй дээрх бүтээгдэхүүнийг хувь хүмүүс нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй сав, боодолд савлан, худалдааны захуудын орчимд төдийгүй ил задгай гудамжинд худалдан борлуулсаар, хүмүүс худалдан авч, хэрэглэсээр байгаа зөрчил давтагдсаар байгааг иргэд анхаарах цаг болжээ.

Цаашид савласан, үйлдвэрлэсэн эзэн нь тодорхойгүй, ямар бүтээгдэхүүн болох нь мэдэгдэхгүй, гялгар уутны гадна, саван дээр гаа, үрэл, үсү гэх мэт бичиж, үнэ бичигдсэн бүтээгдэхүүнүүд нь хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй байгааг анхаарч, бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөв хийж, аливаа хордлого, аюул, эрсдлээс хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 

Худалдан авагч Та:

      - Хил, гаалиар хувь хүмүүсийн оруулж байгаа чанарын баталгаагүй, шошгололтгүй;

     - Үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь  тодорхойгүй /огноо тавигдаагүй/;

     - Савласан бүтээгдэхүүнд тавигдах  стандартын шаардлага хангахгүй;

     - Чанарын шаардлага хангахгүй, баталгаажилтгүй, хольцтой;

     - Задгай савлагаатай даршилсан  байцаа,нөөшлөсөн, даршилсан хүнсний ногоо ;

     - Хөргүүргүй тасалгааны хэмд, лангуун дээр хадгалж байгаа хиам, бялуу гэх мэт түргэн гэмтэх бүтээгдэхүүн;

    -  Ил задгай, гудамж, талбайд хувь хүмүүсийн гар дээрээс худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг  сэрэмжүүлье.

Гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүйбайдалд хийгдсэн шалгалтын талаархитовч мэдээлэл

Баянзүрх дүүргийн МХХ-ээс удирдамжийн дагууНарантуул ОУХТөв, Сандэй худалдааны төвд худалдаалагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалтийг 2013 оны 01 дугаар сарын 21 нээс эхлүүлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд Нарантуул ОУХудалдааны төв, Сандей худалдааны төв, Шөнийн захын нийт 42 иргэний худалдаалж байгаа бүтээгдэхүүнд шалгалт хийж 17 буюу 40.0%-г шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 95 нэрийн бүтээгдэхүүнээс дээж төв лабораторид хүргүүлэн шинжилгээ хийлгэлээ. Шинжилгээгээр 14 нэрийн буюу 14.7% ямар нэг үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй./Шампуны хөөсрөлт муу, энгэсэг РН өндөр/ үзүүлэлттэй гарсан байна Шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүний 59 буюу 62% нь гоо сайхны бүтээгдэхүүний шошгын стандартын шаардлага хангаагүй байна. Шалгалтын явцад хуурамч, чанарын шаардлага хангаагүй, шинжилгээгүй, шошгын стандартын шаардлага хангаагүй 3 нэрийн 417 ширхэг бүтээгдэхүүн хураалаа. /хоёроос гурван ширхэгээрсавласан шампунь, 3 ширхэгээр савласан үнэртэй ус,/

 

Илэрч байгаа нийтлэг зөрчлүүд:

Ихэнх бүтээгдэхүүн  мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ороогүй.

Шинжилгээ, баталгаагүйгээр Солонгос болон Хятад улсаас карго болон ганзгаар оруулж ирдэг.

Олон улсын чанарын стандартаар батлагдсан бүтээгдэхүүнийг хуурамчаар дууриалган хийсэн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуудаг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь хуурамч тэмдэглэгээтэй, /Арчихад амархан арилдаг, үйлдвэрлэсэн өдөр 2013.01.21–д гэтэл 22-ны өдөр зарж байсан/

Лаборатори шинжилгээгээр Сэвхний тос хүчлийн тоо 50 дахин өндөр гарсан.

Тоглоом нь хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ороогүй, шошгын стандартын шаардлага хангаагүй.

Шинжилгээ, баталгаагүйгээр  Хятад улсаас ганзгаар оруулж ирдэг.

Үйлдвэрлэгч улсын чанарын сертификатгүй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа тэмдэглээгүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа тул иргэдийг худалдан авалт хийхдээ анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

                               

         БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС  

Сүүлд нэмэгдсэн мэдээ