70382348

info@umch-tender.kh.gov.mn

Саармагжуулалт хийн ажиллаж байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн орчимд мөнгөн ус асгарсан нөхцөл үүссэний улмаас ОБЕГ, МХЕГ болон тус аймаг дахь харъяа газрууд холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа талаар өмнө мэдээлсэн.

МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториас газар дээр нь шинжээч ажиллуулж байгаа бөгөөд агаар, ус, хөрсний нарийвчилсан шинжилгээг хийж байна. “Ундарга” ХК-ийн 2 дугаар станцын 500м3-ын 2 резервуард байгаа усыг юүлэх газрыг МХГ-ын холбогдох байцаагчид Эрдэнэбулган сумын төвөөс зүүн зүгт 5 км-т  орших хуучин нефть баазын гал унтраах зориулалтаар ус нөөцөлж байсан одоогоор ашиглаагүй байгаа  300 орчим мбагтаамж бүхий худагт үзлэг хийж, доторх хог шороог цэвэрлүүлэн, худгын тагны битүүмжлэлийг хангуулах арга хэмжээг авч ажиллалаа.

2013.04.02-ны орой Онцгой байдлын хэлтсийн болон бусад байгууллагуудын автоцистернээр “Ундарга” ХК-ийн 2 дугаар станцын 500м3-ын 2 резервуард байсан 274,5 тн усыг зөөвөрлөжээ.

 

2013.04.03-нд химийн хордолттой газрын хөрс, 1000м3 багтаамжтай усны нөөц савны ёроолд үлдсэн, ус, шавраас дээж авч шинжлүүлэхэд усны нөөц саванд мөнгөн усны агууламж 1.340мг/кг, 0.582 мг/кг, 0.354 мг/кг, 0.844 мг/кг байлаа. 1 дүгээр худгийн хөрс хуулсан талбайгаас 2 м зайд мөнгөн усны агууламж 6.69мг/кг, 2 дугаар худгийн хөрс хуулсан талбайгаас хойд зүгт 1м-ийн зайд 11.9 мг/кг, урд зүгт 1м зайд өнгөн хөрсөнд 2.75 мг/кг, 20-30см-ийн гүнд 7.75 мг/кг илэрсэн. Иймд дахин 1 дүгээр худгийн гадна хөрс хуулалт хийсэн талбайн урд зүгт 3м зайд, 2-р худгийн хөрс хуулсан талбайгаас урд болон хойд зүгт 1,5 м зайд хөрсийг хуулж саармагжуулалт хийн дахин хөрснөөс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэсэн байна. Эдгээр дээжүүдийн хариу хөрсөнд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гарсан тул 1 болон 2 дугаар худгийн хөрс хуулсан талбайг эрүүл хөрсөөр хучиж ажиллагааг дуусгажээ.

Цэвэр усны резервуарын ёроол дахь шавраас химийн хорт бодис илрээгүй тул усаар зайлж цэвэрлэн авто цистернээр зөөж хуучин нефьт баазын галын усан хангамжийн саванд хийсэн байна. Усны резевуарт зохих байгууллагаар нь ариутгал халдваргүйжилт хийлгээд байна.

Мөн 2013.04.04-ний өдрийн 16:47 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Мөнхгэрэл тус эмнэлгийн хашаан доторхи эмнэлгийн хог хаягдлын цэг дээр мөнгөн ус илэрсэн тухай мэдээллийг ОБХ-т өгсөний дагуу ЦГ, МХГ, ОБЕГ-ын АТА-ийн химийн бүлэг МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторын шинжээч нарын бүрэлдэхүүний хамт очиж тухайн газрыг цагдаагийн газрын хамгаалалтанд авч үзлэг хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдсон тул АТА-ийн химийн бүлэг мөнгөн усаар хордсон газар цэвэрлэгээ хийж  эргэн тойрон орчны хөрснөөс дээж авч МХГ-н лабораторт шинжлүүлэхээр өгч, Цагдаагийн хамгаалалт гаргаж үйл ажиллагааг 20:00 цагт зогсоосон. 2013.04.05-ний 10 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн хог хаягдалын цэгийн орчмоос авсан хөрсний шинжилгээгээр мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй тул саармагжуулалтыг хийлгэсэн байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ