70382348

info@umch-tender.kh.gov.mn

Баруун-Урт сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Сүхбаатар аймгийн МХГ-ын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 44/17 тоот удирдамжаар Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй  өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай”, ”Эрүүл мэндийн тухай, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гарсан дүрэм, журам, заавар стандартынхэрэгжилтийг шалгаж, холбогдох санал дүгнэлт гаргаххуулийг сурталчилан таниулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх шалгалтын зорилго бүхий хяналт шалгалтыг 2013 оны 02сарын 26-наас ажлын 15 хоногийн хугацаанд  хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын явц, хийж гүйцэтгэсэн ажил

Баруун-Урт сумын Энэрэл, Энхжин, Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг шалгах” 3.1.5 кодтой хяналтын хуудсаар шалгаж, эрсдлийн түвшингээр үнэлээдүгнэлт өгч ажиллаа. Байгууллага, аж ахуй нэгжүүдэд дотоод хяналт шалгалтын талаар сургалт зохион байгуулж, 73 иргэнээс санал асуулга авч ажилласан.

Өмнөх шалгалтын талаар

2012 оны 03 сарын 12-23-ны  хяналт шалгалтанд Баруун-Урт сумын Энхжин, Энэрэл, Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамрагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг  шалгах хяналтын хуудас №3.1.5-аар үнэлгээ хийж, эрсдлийн түвшинг тогтооход  23-29 хувьтай бага эрсдэлтэй үнэлэгдсэнӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд 4 чиглэлээр улсын байцаагч хамтарсан шалгалт хийж, нийт 43 зөрчил илрүүлж, 32.5 хувийг газар дээр нь арилгуулж 36 заалт бүхий 3 албан шаардлага, 1 акт үйлдэж, шалгалтанд хамрагдагсдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2, 25.3, 28.4.4, 28.4.6, 8.1, 35.1 дэх заалтуудын хэрэгжилт 86.0 хувьтай,Ариун цэврийн тухай хуулийн 2 заалт 86 хувь, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалын тухай хуулийн 2 заалт 70 хувьтай, “Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай” хуулийн 2 заалт  86.6 хувьтай, ЭМС-ын 2010 оны 378-р тушаалын  хэрэгжилт 100 хувьтай тус тус хэрэгжиж байсан.

Дээрх өрхийн эмнэлэгүүд Засгийн газрын 311-р тогтоолын дагуу дотоодын хяналтын журам боловсруулж төлөвлөгөө гаргасан боловч тодорхой хийсэн ажилгүй, албан шаардлагын биелэлт 67.0 хувьтай шалгагдаж, 31 нэр төрлийн 44.1 мянган төгрөгний  хугацаа дууссан эм тариаг устгалын комисст хүлээлгэн өгч зөрчил дутагдал гаргасан 3 албан тушаалтанд 421.2 мянган төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын хяналтын чиглэлээр:

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар 1-2 сартай нярайг 14 хоног бүр эргэдэггүй, 1-5 насны хүүхдийн 80-иас доошгүй хувийг хянадаггүй зэрэг зөрчил дахин давтагдан гарч байгаа нь эмч  хүрэлцээгүй, нэг эмч 2013 оны  2 сарын байдлаар өдөрт 30-45 хүнд амбулаторийн үзлэг хийдэг, хөдөөгийн малчин өрхтэй, өөрийн эзэмшлийн унаагүй байгаатай холбоотой.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

Өрхийн эмнэлгүүд өөрсдийн байртай боловч өрөө тасалгааны хүрэлцээ хангалтгүйн улмаас ариутгалын болон тусгаарлах, тарианы өрөө байхгүй, халдвар эсэргүүцэх дэглэмийн талаар ажилчдад зориулсан сургалтын төлөвлөгөө хөтөлбөр байхгүй, ариутгал халдваргүйтгэлийн бодис нь баталгаажилтгүй байгаа нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Тэмүүлэн, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээврийн засварыг муу хийснээс таазны шохой ховхорч, хөгц мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдсэн байгаа нь эмч эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдаж чадахгүй байна. Тэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нь товлолын урьдчилан сэргийлэх вакциныг төлөвлөгөөний дагуу хийгээгүй, мэдээ тайлангаа үнэн зөв мэдээлээгүй зөрчил нь байгууллагын дотоодын хяналт хангалтгүй байгаатай холбоотой.

Эм биобэлдмэлийн чанарын хяналтын чиглэлээр:

Жорыг стандартын дагуу бичиж түүнд хяналт тавьж, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөндөө оруулж ажиллаагүй, эмийн мэдээлэл, сургалт  хийх  материалыг бүрдүүлэн сургалт зохион байгуулаагүй,мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ, зарцуулалтын талаар бүртгэл хөтлөж хэвшээгүй, хэрэгцээт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 өдрийн хэрэгцээнээс ихгүй хэмжээгээр цоожтой шүүгээнд хадгалаагүй, Энэрэл, Энхжин өрхийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 60 хувьтай хангалтгүй түвшинд байгаа нь яаралтай  хүнд өвчтөн ирсэн тохиолдолд эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна. Энэрэл өрхийн эрүүл мэндийн төв нь эм хангамжийн байгууллагатай эм авах гэрээ хийгээгүй, Энхжин өрхийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн эмнээс хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 5 нэр төрлийн эм илэрч байгаа нь дотоод хяналт хангалтгүй  гэж үзэж байна.

Шалгагдсан байгууллагад өгсөн дүгнэлт

Өрхийн эмнэлгүүдийн өрөө тасалгаа хүрэлцээгүй, баталгаажилтгүй ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэж байгаа нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байна. Тэмүүлэн, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээврийн засварыг муу хийснээс таазны шохой ховхорч, хөгц мөөгөнцөр үүсэх нөхцөл бүрдсэн нь эмч эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдаж чадахгүй байнаӨрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч  хүрэлцээгүйгээс өдөр тутмын үзлэгийн ачаалал их, хөдөөгийн малчин өрх олонтой, өөрийн эзэмшилийн үйлчилгээний машингүй байгаа зэрэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх  үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шалгалтын явцад нийт 57 зөрчил илрүүлж22 зөрчлийг газар дээр арилгуулж 35 заалт бүхий 3 албан шаардлага 1 акт, 1 дүгнэлт үйлдэж  5 нэр төрлийн3950 төгрөгийн эм тариаг устгалын комисст хүлээлгэн өгч зөрчил дутагдал гаргасан 2 иргэнд шийтгэвэр ногдуулсан.

 

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ