70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Могойн гол” компаний уурхайд шалгалт хийлээ

Хөвсгөл аймгийн  Могойн гол  ХК-ийн нүүрсний уурхайд 2013 оны 05 сарын эхний 7 хоногт геологи уул уурхайн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хяналт хийлээ. Тус уурхайд нийт 43 ажиллагсад байгаагийн 19 нь нүүрс олборлох үйлдвэрлэлд ажиллаж байна.

“Могойн гол” компаний нүүрс олборлон үйл ажиллагаа нь өмнөх онтой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахйун чиглэлээр нилээн олон ажил зохион байгуулсан, ажиллагсад осол, аюулгүй нөхцөл ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

Могойн голын уурхай нь 1971 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээх ажил хангалтгүй байна. Иймээс менежментийн төлөвлөгөөнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөгөөтэйгөөр тусгаж, хэрэгжүүлж ажиллах, байгаль орчны мэргэжлийн ажилтантай болох арга хэмжээ авахыг үүрэг болгож, зөвлөмж, албан шаардлага хүргүүллээ.

Байгууллагын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй бүсийг тогтоогоогүй, ажиллагсадыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг солих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байсан зөрчлийг арилгуулж, уурхайн нийт ажилтнуудыг хамруулсан  нэг өдрийн сургалтыг хөтөлбөрөөр зохион байгуулж ажиллалаа.

Эрчим хүч, уул уурхайн салбар, МҮЭ-ийн төв зөвлөлийн хамтын хэлэлцээрийн зарим заалт хэрэгжихгүй байгаа, ажиллагсадын үндсэн цалин бусад уурхайтай харьцуулахад хэт бага байгаа талаар ажиллагсдын гомдол их байсан тул  тус компаний төлөөлөн удирдах зөвлөлд ажиллагсадын үндсэн цалинг нэмэгдүүлэх, энэ хуралд байгууллагын үйлдвэрчний байгууллагын төлөөлөлийг оролцуулах талаар албан шаардлага хүргүүлээд байна.

 

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ