70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн тандалт судалгааны дүн

2014.10.30

Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсад хэрэглэж буй хүнсний нэмэлтийн  импортлолт, худалдаалалт, хэрэглээнд  эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхэд зорилгоор Тандалт судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, лабораторийн шинжээчид хамтран гуравдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Хүнсний нэмэлтийн тандалт судалгаагаар сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын тайлан, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалагдаж байгаа найрлагандаа хүнсний нэмэлт агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хилийн боомт, гүний терминалиар нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээ, мэдээлэл, лабораториудын шинжилгээний дүн, улсын байцаагчийн гаргасан дүгнэлт зэрэг мэдээллүүдийг цуглуулсан.

Тандалт судалгаанд нийт 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй 156, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 114, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 44, нийт  314 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан.

Тандалт судалгааны арга, аргачлал, хэлбэр:

1. Тандалт судалгаанд нэг агшины судалгааны загварыг ашиглаж, асуумжийн аргаар явуулсан. Судалгааны асуумж долоон хавсралт бүхий 61 асуулт, мэдээллийг багтаасан.

2. Хүнсний нэмэлтийн тандалт судалгааг сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын тайлан, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалагдаж байгаа найрлагандаа хүнсний нэмэлт агуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хилийн боомт, гүний терминалиар нэвтэрсэн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээ, мэдээлэл, лабораториудын шинжилгээний дүн, улсын байцаагчийн гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэн явуулсан бөгөөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх байдлаар гүйцэтгэсэн.

3. Хяналт шалгалт хийгдэхээр зарлагдсан объектуудыг шалгах явцад хүнсний нэмэлтийг импортлогч, нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хэрэглээ, зарцуулалт, бүртгэл хөтлөлт, дотоод хяналтын байдалд тандалт судалгааг хамтатган хийж, 2014 онд хяналт шалгалт хийхээр зарлагдаагүй объектуудад судалгааг түүвэрчилсэн байдлаар хийж, дүнг нэгтгэсэн.

4. Тандалт судалгааг явуулах үед гарал үүслийн баримт бичиггүй, хаяг шошгын мэдээлэл бүрэн бус хадгалалтын нөхцөл зөрчигдсөн, технологийн заавар, зөвлөмжгүйгээр, хэрэглэж байгаа хүнсний нэмэлтээс дээж авч, итгэмжлэгдсэн лабораторит холбогдох стандартад заасан аюулгүйн үзүүлэлтийг шинжлүүлж дүн шинжилгээ хийгдсэн.

Тандалт судалгааны  явцад хийгдсэн ажил, үр дун:

- Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй болон худалдаалж байгаа хүнсний нэмэлт, нэмэлт агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний судалгааг гаргаж мэдээллийн сан бүрдүүлсэн.

- Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн нэр төрөл, гарал үүсэл, савалгаа, хаяг шошго, үйлдвэрлэлд хэрэглэж буй тоо хэмжээ, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хэрэглээнд тавьж буй хяналтын  талаарх судалгааг гаргасан.

- Хилээр нэвтэрч Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдсан хүнсний нэмэлт, түүнд тавьж буй хяналт, баталгаажилтын талаарх судалгааг гаргасан.

-  Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний нэмэлтийг үндэсний болон бүс нутаг, олон улсын стандарттай харьцуулж, үнэлгээ дүгнэлт өгч зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт, зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлтийн талаарх жагсаалтыг гаргасан.

Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаанд сүү, сүүн бүтээгдэхүүний 24 үйлдвэрийн 37, мах, махан бүтээгдэхүүний 39 үйлдвэрийн 45, гурил, гурлин  бүтээгдэхүүний  81 үйлдвэрийн 92, ундаа, жүүсний  5 үйлдвэрийн 12, нөөшилсөн бүтээгдэхүүний 6 үйлдвэрийн 7, чипсний 1 үйлдвэрийн 4, хоол үйлдвэрлэлийн 114 аж ахуйн нэгжийн  30, нийт  270 үйлдвэрийн  224 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдлаа.

Хүнсний үйлдвэрүүдэд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Энэтхэг, БНХАУ-ын “Kevin Food”, “Volumaster”, “Yitong food indusrtry”, “Кerry food”, "Angel yeast”, “Guangzhou Puratos Food”, “Guangxi Danbaoli Yeast”, “Beijing Jinteli Food”, “Masson Group”, Дани улсын “Chr Hansen”, “Plasgaard”, Итали улсын “Fabbri”, ОХУ-ын "Зеленые линии", "Сибагро-Н", "Аромадон", "Филиал", “Время и К”, “Специкат”, "Ирикс", ХБНГУ-ын “Moguntia”, "Фляшманншафт" АГ, "Frutarom", “Muhlenchemie GmbH &Co.KG”, “Dohler”, “Nesse”, АНУ-ын “Volumaster”, Солонгосын “Jenico”, “Deutschland GmbH”, Австрийн “Salinen”, Израйлийн “Haifa” зэрэг 11 улсын 49 үйлдвэрлэгчээс шууд буюу импортлогч аж ахуйн нэгжээр дамжуулан худалдан авч байна. Эдгээр үйлдвэрлэгчдийн 61,2 хувь нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо” /НАССР/, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг, 53 хувь нь GMP, 12,2 хувь нь GHP-г нэвтрүүлсэн байна.

“Сүүн  билэгдэл” ХХК, “Юм юм” ХХК, “Хүнс мастер” ХХК, “Бурхан буудайн хишиг” ХХК, “Арслангийн удам” ХХК, “Стратус” ХХК, “Ганга түшээ” ХХК, “Дэлгэр интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд ихэнх хүнсний нэмэлтийг Хятад, ОХУ, Дани, Герман  улсаас импортлон хүнсний үйлдвэрүүдэд нийлүүлж байна.

“Итали зайрмаг” ХХК, “Айсмарк” ХХК зэрэг үйлдвэрүүд дистрибьютерийн эрхтэйгээр экспортлогч улсын сертификат, тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанарын баталгаатайгаар шууд үйлдвэртэй нь гэрээ байгуулан, будагч бодис, ваниль, Nevepann chantilly-бэхжүүлэгч, карамель, Neutralfive gream-өтгөрүүлэгч, fragola strawberry, wild cherry, black berry, limone L, какао, хадны амт оруулагч түүхий эд, бүтээгдэхүүн авч, зөвхөн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд хэрэглэж байна.

Хүнсний нэмэлтийн импортлолт ( аж ахуйн нэгж, улсаар )

/2014.03.01-2014.09.15/

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлт бодисын чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаанд нийслэл болон аймгуудад  үйл ажиллагаа эрхэлж буй улс үндэстний хоолны газруудаас түүвэрлэн сонгож хамруулсан байна. Нийт 114 аж ахуйн нэгжийн хоолны газруудад түгээмэл хэрэглэж буй нийт 30 нэр төрлийн хүнсний нэмэлт, хоол амтлагчуудын мэдээллийг цуглуулж, тандалт судалгаа хийсэн. Эдгээр газрууд нь хоол амтлагч, хүнсний нэмэлт импортлогч “Санжак” ХХК, “Ханара Март” ХХК, “Сантаун трейд” ХХК, “Бест-Анзу” ХХК, “Кианти монголия”, “Грийн сити”, “Гүүд прайэс”, “ЭМЖЗ” , “Сатаун трейд”, “Агрос” ХХК, “Скай трейдинг” зэрэг импортлогч ХХК-иудаас болон “Меркурий” худалдааны төвөөс хүнсний нэмэлтийг худалдан авч хэрэглэж байна.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хэрэглэж байгаа “Үсү”, “Дашида”, “Вигора”, “Универсальная приправа”, “Приправа экстра”-гийн найрлаганд хүчиллэг нэмэгдүүлэх Е-621-глутамат натри орж байгаа ба амт үнэр оруулагч хүчлүүд, хар, улаан цуу, өнгө тодруулах будагч бодистой соусуудыг хэрэглэж байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа “Чили” соус, “Мөөгтэй” цууны найрлагад Е-150, 631, “DBL” исгэгчний найрлагад Е-300, 491, хуурай амтлагчийн найрлагад E-100, 101 орсон байна.

Тандалт судалгааны дүнгээс үзэхэд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд 27 нэр төрлийн будагч бодис, 11 нэр төрлийн нөөшлөгч бодис, 18 нэр төрлийн исэлдэлтийн эсрэг бодис, 38 нэр төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч, цийдмэгжүүлэгч, 8 нэр төрлийн хүчиллэг тохируулагч, бөөгнөрөлтийн эсрэг бодис, 5 нэр төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн чихэрлэг амт үүсгэгч, 10  нэр төрлийн өнгө тогтворжуулагч, чийг баригч нийт 118 нэр төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэж байна.

Хүнсний үйлдвэр, нийтийн хоол үйлдвэрлэлд  хэрэглэжбуй хүнсний нэмэлтийн нэр, төрөл:

Үйлдвэрийн төрөл

Будагч бодис

Нөөшлөгч бодис

Исэлдэл-тийн эсрэг

 бодис

Өтгөрүү-лэгч, тогтвор-жуулагч, цийдмэг-жүүлэгч

Хүчиллэг тохируу-лагч, бөөгнө-рөлтийн эсрэг бодис

Амт сайж-руулагч

Чихэрлэг амт үүсгэгч

Өнгө

тогтвор-жуулагч, чийг баригч

1

Мах,махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

E-120, 160, 124, 170i, 174, 124a, 133

E-250, 261, 262, 230

E-300, 301, 315, 316, 327, 330,  341i,  352

E-407, 412, 450, 451, 451i,  452, 452i, 440, 441, 462, 466, 471 472, 473, 477, 475

E-500, 508, 551, 575

E-621, 627, 631, 635, 637

 

Е-1450, 1518,

2

Сүү,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

E-100, 101, 122, 129, 102, 110, 123, 124, 133, 150b

E-200,

E-330, 331, 341

E- 401, 407, 410, 412, 417, 422, 440, 442, 452,  466, 471, 473,

 

E- 637

E-952

E-1422, 1442, 1520,

3

Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

E-102, 104, 107, 110, 120,  122, 123, 124, 127, 129, 133, 141, 150a, 150c, 155, 160, 160a, 162,  170i, 171, 174

E-200, 202, 210, 263,

E-300, 303, 307, 309, 314, 319, 322, 330, 331, 336i, 339i, 341i

E- 401, 405, 415, 419, 420, 422, 427, 435,   450,  450ii, 450a, 452, 491, 471,  472, 472b, 472e, 475, 477, 481i

E-500, 500a,500ii, 516, 522,  551

E-637

 

E-1100, 1104, 1414, 1520, 1442

4

Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

E-150d

E-260, 202

E-330

E-406

       

5

Ундаа, жүүсний үйлдвэрлэл

E-102, 110, 122, 124, 131, 150d

E-202

E-300, 307, 320, 330, 331

E-414, 419, 422, 445, 466

     

E- 1520, 1518,1505, 1504

6

Хоол үйлдвэрлэл

Е-100, 101

 

E-300

E-491

 

E-621, 631

   

7

Бусад

 

E-207

270

E-331

E-466

E-551

E-621, 627, 631

   

8

Нийт

       27

  11

     18

       38

     8

     5

1

    10

Судалгаанд хамрагдсан хүнсний нэмэлтийн 33 хувь нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шошготой байгаа ба бүтээгдэхүүний шошгоноос орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтын талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй байна.

Хүнсний нэмэлтийн хаяг шошгод олон улсад хэрэглэдэг “Е” тэмдэглэгээг судалгаанд хамрагдсан нийт бүтээгдэхүүний 71.9 хувьд нь тэмдэглэсэн байна. 

Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг технологийн карт, жор орцын нормд тусгасан боловч зарцуулалтын бүртгэл хөтөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгаагүй байна.

Үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, нэмэлтийг улсын хилээр оруулж ирсний дараа МХЕГ болон НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан дүнгээс үзэхэд химийн үзүүлэлтүүд нь стандартад заасан хэмжээнд, хүнд металл, нян судлал, хөгц, мөөгөнцөр, хор судлал үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан байна.Хүнсний үйлдвэр, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний нэмэлт, түүхий эд, бүтээгдэхүүний 60 хувь нь лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн гаргасан улсын байцаагчийн дүгнэлттэй, 40 хувь нь бүтээгдэхүүн худалдан авсан падаантай байсан байна.

МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн хүнсний нэмэлтийн лабораторид 2014 оны 10 сарын 15-ны байдлаар хүнсний болон хүнсний нэмэлт бүтэгдэхүүний 1105 дээжинд хими, багажит анализын аргаар химийн ба хүнсний нэмэлтийн шинжилгээг MNS, Олон улсын арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн байна.Үүнээс 405 орчим нь зөвхөн хүнсний нэмэлт бодист шинжилгээ хийгдсэн байна. Тус лабораторид Өндөр идэвхт шингэний хроматографийн багажийн арга, нимгэн үет хроматографийн аргаар 19 төрлийн будагч бодис, 9 төрлийн нөөшлөгч, 6 төрлийн исэлдэлтийн эсрэг бодис, 4 төрлийн тогтворжуулагч, 3 төрлийн хүчиллэг тохируулагч, 1 төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн өнгө тогтворжуулагч нийт 44 төрлийн нэмэлт  бодисыг илрүүлэх чанарын шинжилгээ хийж байна. Харин 2 ба түүнээс дээш хүнсний нэмэлт бодис найрлаганд нь орсон  хүнсний нэмэлт, түүхий эд, хольцуудад зөвхөн хими, физикийн шинжилгээ рН, чийг, харьцангуй нягт, хугарлын илтгэгч, хуурай бодис тодорхойлох түвшинд шинжилгээ хийгдэж байгаа ба хүнсний нэмэлтэд шинжилгээ хийх шинжилгээний арга, аргачлал дутмаг, стандарт бодисын олдоц ховор, үнэ өртөг өндөр байдаг хүндрэлүүд байна.

Тандалт судалгааны явцад 41 нэмэлтээс дээж авч, НМХГ-ын төв лабораторийн хими, хор судлал, нян судлал, хөгц мөөгөнцөр, цацрагын шинжилгээнд хамруулахад шаардлага хангасан дүнтэй гарсан байна.

Тандалт судалгааны явцад илэрсэн нийтлэг зөрчил дутагдал:

- Судалгаанд хамрагдсан хүнсний нэмэлтийн 33 хувь нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шошготой, БНХАУ-аас импортлогдсон хүнсний нэмэлт ихэвчлэн хятад ханзаар бичигдсэн байгаа нь бүтээгдэхүүний шошгоноос орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтын талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй,

- Хүнсний нэмэлтийн хаяг шошгод олон улсад хэрэглэдэг “Е” тэмдэглэгээг судалгаанд хамрагдсан нийт бүтээгдэхүүний 29,1 хувьд нь тэмдэглээгүй,  

- Үйлдвэрүүдэд хүнсний нэмэлт, нэмэлт агуулсан түүхий эдийг ил задгай, битүүмжлэлгүй, тусгаарлаагүй  хадгалдаг, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах нөхцөл нь эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний нэмэлт, түүхий эдийг үйлдвэрлэлд ашиглаж байсан;

- Үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээнд тавих дотоодын хяналт хангалтгүй, зарцуулалтын байдалд бүртгэл хөтөлдөггүй.

- Тандалт судалгаа хийх явцад зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, үйлдвэрт хэрэглэх хүнсний нэмэлт, түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авах, үйлдвэрлэлд хэрхэн хэрэглэх талаар технологийн карт, жор орцын нормд тусгаж, зарцуулалтын бүртгэл хөтлөж байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

- Илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан зөрчил дутагдлыг арилгуулахаар 18 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, хаяг шошго нь тодорхой бус, шинжилгээний дүн болон бусад дагалдах бичиг баримтгүй байсан 9 аж ахуйн нэгжид ашиглагдаж байсан 13 нэр төрлийн 22,950 кг хүнсний нэмэлтийг устгуулж, зөрчил гаргасан 2 аж ахуйн нэгж, 1 иргэнийг нийт 270000 төгрөгний шийтгэвэр ноогдуулж, бүрэн барагдуулсан байна.

Дүгнэлт:

1. Мах, сүү, гурил, ундаа, жүүс, нөөшилсөн бүтээгдэхүүн, нийтийн хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн 69,6 хувь нь Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007, “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” САС 192:2014 стандартаар хүнсний үйлдвэр

Сүүлд нэмэгдсэн мэдээ