70382348

info@umch-tender.kh.gov.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны засгийн газарт чиглэл өгөх тухай 48 тоот зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгаврын явц, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай

“Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Амьтны тухай” хуулиудын хэрэгжилтийн байдлыг шалгаж, шалгалтанд хамрагдсан иргэн, ААНБ-д зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж зөрчлийг таслан зогсоох, арилгуулахад зорилгоор хяналт шалгалтыгМХЕГ, НХМГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчид болон Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүдтэй хамтран нийслэлд 14 хоног,Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад есдүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 8 хоногт хийж гүйцэтгэв.

Улаанбаатар хотын автозамын товчоод, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумдад шуурхай хяналтын байдлаар, ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээ хийх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Төмөр замын модны үйлдвэр, “Хансэнтий” ХХК, агнуурын эдэлбэр газарт хууль бусаар ан хийж байсан иргэд хяналт шалгалтад хамруулсан. Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн нутагт хууль зөрчсөн үйлдэл гарч болзошгүй эгзэгтэй цэг, төв замуудад 2014 онынаймдугаар сарын 28-ны өдрөөс хөдөлгөөнт болон байнгын пост гарч ажилласан.

Нийслэлд хийгдсэн шалгалтаар нийт 14 иргэн, ААНБ-ын 202 м3 хуурай мод, 84 м3 түлээ, 77 м3 балки тус тус товчоодоор зохих дүрэм, журамын дагуу гарал үүслийн гэрчилгээтэйгээр нэвтрэн өнгөрсөн байна. Товчооны үйл ажиллагааны онцлогийг харгалзан Байгаль орчны хяналтын улсын байцаагчдад аймаг, сумдад тараагдсан мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний сери, дугаар бүхий бүртгэл судалгааг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 10 иргэний 17 ширхэг тарваганы нойтон махыг хурааж ЗӨСҮТ-д шинжлүүлэн өгч, ариутгал халдваргүйтэл хийлгэн устгуулан, 2340.0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан барагдуулав.

Сэлэнгэ аймагт:

Шалгалтын хугацаанд хууль бусаар тарвага агнахыг завдсан Баянгол сумын хоёр, Хушаат сумынгурав, загас агнахыг завдсан гурван иргэний уурга, хэрэгслэлийг хурааж, холбогдох зөвшөөрөл, бичиг баримтгүй гарал үүсэл тодорхойгүй 20 ш загас худалдаалсан, хууль бусаар 70 ш загас агнасан зөрчлүүдийг тус тус илрүүллээ. Улсын байцаагчийн таванактаар 26.5 м3 мод, модон материал, гурванш загасны уураг, 175 ш загас улсын орлого болгон 1536.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 265.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоов.

Төмөр замын мод боловсруулах үйлдвэрт мэдээлэлийн дагуу 2014 оны 05 сард шалгалт хийж Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 01/04/058/222 тоот албан шаардлага хүргүүлсний дагуу гүйцэтгэлийг Булган аймгийн Тэшиг сумын төвд зөвшөөрөлгүй байрлуулсан хөрөө рамын үйл ажиллагааг бүрэн зогсоож, газрыг цэвэрлүүлэн, нөхөн сэргээлгэж, унаган төрх, хэвийн байдалд нь оруулах ажлыг гүйцэтгүүлж, орон нутагт актаар хүлээлгэн өгч биелэлтийг хангуулсан.

Хөвсгөл аймагт:

Тус аймгийн Цагаан-Үүр сумаас бэлтгэн тээвэрлэгдэж яваа мод, модон материалд шалгалт хийхэд гарал үүслийн гэрчилгээ бичигдээгүй, падаанаар тээвэрлэгдсэн зөрчлийг илрүүллээ. Энэ нь аймаг, сумаас суманд тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэнэ гэж аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09 өдрийн 330 тоот албан бичгээр сумдад хүргүүлсэн нь “Ойн тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

Хөвсгөл аймгийн Түнэл суманд мод зүсвэрийн үйл ажиллагаа эрхлэж байгаа 8 аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд зориулалтын бус газарт хөдөлмөр, галын аюулгүй байдлыг хангаагүй зүсмэл материал үйлдвэрлэсэн тул хөрөө рамын үйл ажиллагааг илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар, 2 иргэний зөвшөөрөлгүй ажиллуулж байсан хөрөө рамын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай улсын байцаагчийн актуудыг тус тус тогтоов.

Хөвсгөл аймагт ажиллаж байгаа Ойн мэргэжлийн байгууллагууд “Ойн тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн хүрээнд бэлтгэгдсэн мод, модон материалаа өөрийн болон орон нутгийнхаа хэрэгцээг хангаж илүү гарсан мод, модон материалаа өөр аймаг нийслэлд худалдан борлуулахад аймгийн ИТХТ 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хувь тогтоосон шийдвэр нь ойн мэргэжлийн байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан  байна.

Хөвсгөл аймгийн Эрдэнэ-Булган сумын Үүр, Эг-Үүрийн голоос, Булган аймгийн Гурван голын бэлчир хүртэл завиар хөвж загасчилахыг завдсан гадаадын 3 иргэн, Эгийн голоос 11 иргэн зөвшөөрөлгүй загас барьж байсан зөрчлийг илрүүллээ.

Хөвсгөл аймагт улсын байцаагчийн 21 актаар 0.08 м3 мод модон материал, 1 хөрөө, 2 хавх, 1 завь, 2ш загасны тор, 100 ш загас улсын орлого болгож, 768.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 375.6 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоов.

Булган аймагт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг, Улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 01/05 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх, Ойн урьдчилан сэргийлэх хяналтын талаар аргачилсан зөвлөмж бүхий шалгалтын удирдамж боловсруулан ой бүхий 10 сумын БОХ-ын улсын байцаагчдад хүргүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн МХГ-аас сумдын байгаль орчны байцаагчдыг цахим хаягжуулж мэдээллийн шуурхай байдлыг хангуулан ажилласан байна.

Хууль бус мод бэлтгэл, Ой хээрийн түймэр, хулгайн  агнууртай  тэмцэх  зорилгоор 2 сарын хугацаатай эргүүл шалгалтыг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар,  Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газруудын оролцоотойгоор зохион байгуулан аймгийн Засаг даргаар батлуулсан графикийн дагуу хэрэгжүүлэн ажиллан,             Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Ерөнхий байцаагчийн 01/05 тоот албан даалгавар, “Ойн тухай” хууль, холбогдох журам заавруудын талаар ой бүхий сумдад байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдын оролцоотой 10 удаагийн сурталчилгаа зохион байгуулж 800 гаруй иргэн оролцсон байна.

Булган аймагт улсын байцаагчийн 1 актаар 1 ш загасны тор улсын орлого болгов.

Архангай аймагт:

Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Ихтамир сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид оролцсон уулзалт ярилцлага, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд иргэд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан,  хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн ажилтай хууль бус мод бэлтгэлийн ажлыг уялдуулан хамтран ажиллах төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээс 2014-2015 оныг Байгаль орчны гэмт хэрэг зөрчилгүй аймаг болох, 2015 онд аймгаас гадагш мод гаргахгүй, дотооддоо ургаа нойтон мод бэлтгэхгүй байх зорилтыг дэвшүүлэн уриалгыг аймгийн ИТХ-д хүргүүлж шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын А-356 тоот захирамжаар “Хэрэглээний модыг бусад аймаг, хотод тээвэрлэхийг хориглох тухай” шийдвэр гаргасан нь Ойн мэргэжлийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулж мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бус мод бэлтгэж тээвэрлэх шалтгаан болж байна.

Шалгалтын явцад улсын ахлах байцаагчийн 22 актаар 13.5 м3 мод, модон материал, 60 урхи, 6 ш буу, 10 ш хавх, 160 ш тарваганы мах улсын орлого болгон, 768.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 536.6 мян.төгрөгийн нөхөн төлбөр тогтоож барагдуулав.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай”-ын А-06 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй аймаг, нийслэл хотуудын мод, модон материалын хэрэгцээг хангах зорилгоор ойд хийх цэвэрлэгээний ажил гүйцэтгэх хэмжээг ойн сан бүхий аймгуудаас бэлтгэн нийлүүлэхээр дээд хязгаарыг баталсан байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ныөдрийн А-06 дугаар тушаалын  2014 онд ойгоос бэлтгэхмодны дээд хязгаар баталсан хэмжээ            

                                   

Мод бэлтгүүлэх аймаг

Хэмжээ

Хангагдах аймаг, хотын нэр

1

Сэлэнгэ аймаг

хэрэглээний мод     74800.0м3

Улаанбаатар, Дархан-Уул аймагт нийлүүлэх

түлээний мод          423850.0м3

2

Хөвсгөл аймаг

хэрэглээ мод           27905.0 м3

Өмнөговь аймагт нийлүүлэх /

түлээний мод           60970.0 м3

3

Архангай аймаг

хэрэглээ мод           4400.0 м3

Говь-Алтай, Баянхонгор  аймагт нийлүүлэх

түлээний мод          40000.0 м3

4

Булган аймаг

түлээний мод           82800.0м3

Орхон аймагт нийлүүлэх

5

Завхан аймаг

хэрэглээний мод      5900.0м3

Баян-Өлгий, Ховд аймагт нийлүүлэх /

түлээний мод           29200.0м3

Сэлэнгэ, Булган аймгийн ИТХТ нь шийдвэр гаргуулан хэрэгжилтийг хангуулан ажилласан, Хөвсгөл, Архангай /Завхан/ аймаг энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, бэлтгэсэн мод, модон материалыг бусад аймаг, сумдад тээвэрлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. 

Шалгалтын явцад Ерөнхийлөгчийн 2014 оны 48 зарлигийн 4 дүгээр заалт, Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 342/366 тоот тушаалаар баталсан “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-д заасан урамшуулал олгох ажил шалгалтанд хамрагдсан аймгуудад хэрэгжээгүй  байна.   

“Хансэнтий” ХХК нь  1011002109 улсын бүртгэлийн дугаартай Ойн мэргэжлийн байгууллага Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Рамын дэнж гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг. 2010 оноос ойн мэргэжлийн байгууллагын эрхийг ойд арчилгаа, цэвэрлэгээ, ойжуулалт, мод үржүүлэг хийх чиглэлээр авсан. Ойн арчилгаа, цэвэрлэгээний бригадтай, бэлтгэсэн модоо зүсмэл материал үйлдвэрлэж орон нутгийн хэрэгцээг ханган ажиллаж байна.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрч байна.

1.Хөвсгөл аймагт аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 336 тоот албан бичгээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймаг дотор мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх шийдвэр гаргасан, иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд гарал үүслийн гэрчилгээгүйгээр падаанаар мод тээвэрлэсэн,

2.Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий 11 аж ахуйн нэгж нь жил бүр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж танилцуулж  ажилладаггүй,

3.Зохих эрхийн бичиг авсан боловч зориулалт өөрчилж мод бэлтгэсэн, гэрээ, зөвшөөрөлийн баримт бичигт заасан тоо, хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

4.Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-аас ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах ойн мэргэжлийн байгууллагын эрхгүй аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгүүлэх шийдвэр гаргасан, сумын ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө ойн мэргэжлийн байгууллага, ойн салбарын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, ойн нөхөрлөл ажиллуулж байгаа, 

5.Хөвсгөл, Архангай /Завхан/ аймгуудад ойн сангүй болон ойн ашиглах нөөцгүй аймаг, хотуудын мод, модон материалын хэрэгцээг хангах зорилгоор ойд хийх цэвэрлэгээний ажлын хэмжээг тогтоосон байхад орон нутгаасаа мод, түлээ гаргахыг хориглох тухай шийдвэр гаргасан, 

6.Аймаг, сумын Засаг дарга нар нь амьтны нөөц баялгийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан халдашгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулаагүй,

7.Шалгалтанд хамрагдсан аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулаагүй,

8.Байгаль орчны газар нь батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв  байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй,

10.Автотээврийн шалган бүртгэх товчоодоор Архангай, Завхан, Баянхонгор, Булган аймгуудаас зохих зөвшөөрөлгүй хууль бусаар 160 тарвага агнаж, түүхий махыг хот, тосгонд суурин газарт оруулж худалдан борлуулсан,

11.Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудад зохих зөвшөөрөлгүй завиар гол дамжин урсаж, загас барьсан,

12.Иргэд ангийн буу ашиглаж хууль бусаар зохих зөвшөөрөлгүй амьтан агнаж, ангийн бууг эзэмших гэрчилгээгүй, бууг бусдад шилжүүлсэн,

Шалгалтаар  “Ойн тухай” хуулийн 11 зөрчил, дутагдал илрүүлж газар дээр нь арилгуулж 3072.0  мян төгрөгийн  торгууль ногдуулан барагдуулж,  40.08 м3 мод, модон материал улсын орлого болгон, 14 акт, 15 заалт бүхий  дөрвөн албан шаардлага, Хөвсгөл аймгийн Түнэл, Жаргалант сумдын ИТХ, Засаг дарга нарт “Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг тогтмолжуулах тухай зөвлөмжийг тус тус гаргаж хүргүүлэв. 

“Амьтны тухай” хууль зөрчин тарвага агнасан, агнахыг завдсан, загас барьсан 170 иргэнтэй холбогдсон зөрчлийг илрүүлж нийт 2340.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 2686.6мян.төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, барагдуулан, хууль бус үйлдэлдээ ашигласан 7 буу, 3 ш загас барих тор, 1 ш завь, 8 ширхэг загасны уурга, дэгээ, 60 ш урхи, 12 ш хавх, хууль бусаар агнасан 275 ширхэг загас, 160 ширхэг тарваганы мах зэргийг улсын байцаагчийн 40 актаар хураалаа.

Шалгалтанд хамрагдсан 207 иргэн, 3 аж ахуйн нэгжийн албан тушаалтанд ан амьтны талаарх хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмыг тайлбарлан таниулж, “Амьтны тухай” хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг нэгтгэсэн гарын авлага тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.        

 Шалгалтаар илрүүлсэн зөрчил авсан арга хэмжээ судалгаа.   

Аймаг

Илрүүл-сэн зөрчил

Арил

гасан

зөрчил

Торгууль, нөхөн төлбөр

Хураагд

сан

Мод, модон материал

/м3/,

Тарвага /ш/

Улсын орлого болгосон

тех. тоног

төхөөрөмж

Улсын байцаагчийн

Тор

гуул

мян/

төг

Нөхөн төлбөр

мян/төг

Акт

а/ш

1

Архангай

11

11

768,0

536,6

13,5

60ш урхи, 6ш буу, 10ш хавх, 160 ширхэг тарваганы мах

22

 

2

Булган

1

1

     

1ш загасны тор

1

 

3

Сэлэнгэ

5

5

1536,0

265,0

26,5

3 ш загасны уурга, 175ш загас

5

 

4

Хөвсгөл

13

13

768,0

375,6

0,08

Сүүлд нэмэгдсэн мэдээ