70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зах зээлд нийлүүлэгдэж байгаа малын эмэнд хяналт шалгалт хийсэн тухай

МХЕГ-ын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мал эмнэлэг болон  малын эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”  хууль, холбогдох дүрэм, журмын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь таслан зогсоох, чанарын баталгаагүй, хугацаа дууссан, хуурамч  шошготой эмийн хэрэглээг багасгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор Шалгалтыг нийслэл, дүүргийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын  хяналтын улсын байцаагч, аймаг, сумдад тухайн нутаг дэвсгэрийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2014 оны 1-8 дугаар сард хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, 3 жижиг амьтны мал эмнэлгийг хамруулав. Өнөөгийн байдлаар 28 орны 90 гаруй аж ахуйн нэгжийн 563 нэр төрлийн малын эм, бэлдмэл бүртгэгдээд байна.

 maliin emМалын эм үйлдвэрлэдэг, импортлодог аж ахуйн нэгжүүд нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, оруулж ирсэн эм бэлдмэлээ, малын эмийн сангуудад болон 21 аймгийн зарим нэгжтэй холбогдон малын эмийн хангалтын үйл ажиллагааг явуулж байна. Улсын хэмжээнд 8 малын эмийн үйлдвэр, 89 малын эм, бэлдмэл импортлох чиглэлээр тусгай зөвшөөрлийн эрх авсан аж ахуйн нэгжүүд байна. Гэтэл аймаг, орон нутгийн хэмжээнд малын эмийн улсын бүртгэл, мөн малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын талаар мэдээлэл хомс байгаагаас мал эмнэлгийн нэгжүүд зөвхөн “Монгол Ви И Ти НЕТ”, “Монветмед”, “Монфа трейд”, “Монголын хувийн мал эмнэлгийн холбоо”, “Сорлог-сүрэг”, “Чандмань-Идэр”, “Малчин Монгол”, “Глобал бизнес Линк”, “Бинсэ”, “Цагаан Залаа Агвет” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүдийн эм, бэлдмэлийг худалдаалж байна.

Хяналт шалгалтаар Хэнтий, Төв, Орхон, Говьсүмбэр аймагт малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл тодорхой бус, хүчинтэй хугацаа дууссан эм, бэлдмэл илрээгүй, Баян-Өлгий аймаг гар дээрээс малын эм, бэлдмэл худалдан борлуулж байсан зөрчлөө бүр мөсөн таслан зогсоосон, Баянхонгор аймаг хаяг, шошгонд эм, бэлдмэлийг хэрэглэх аргыг тусгасан, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаатай, хадгалах нөхцөлийг заасан, “Мал, амьтанд зориулсан” гэсэн тэмдэглээтэй, эмийн хэрэглэх заавар монгол хэлээр бичигдсэн, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлттэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эмээр үйлчилгээ үзүүлж байна.

Шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хуурамч шошготой малын эм, бэлдмэл илрээгүй болно.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,

Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, нийслэлийн мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар ОХУ, БНХАУ, Солонгос Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, чанарын баталгаагүй нийт 27 нэр төрлийн эм, бэлдмэлийг худалдааны төв болон малын эмийн сангуудаар борлуулж байгаа

Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймагт хүчинтэй хугацаа дууссан нийт 37 нэр төрлийн эм, бэлдмэлээр үйлчилгээ явуулж байгаа

Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүд болон малын эмийн сангууд нь эмийг зориулалтын бус газар хадгалдаг, мэргэжлийн бус хүнийг эм барих үйл ажиллагаанд оролцуулдаг, малын эм, биобэлдмэл хадгалах зориулалтын агуулахгүй, нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа;

Увс, Завхан, Дундговь, Булган,  Сүхбаатар, Дорнод аймаг - мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, шинжилгээний дүгнэлтийг дагалдуулж авахгүйгээр эм бэлдмэлийг худалдан борлуулж байгаа;

Хөвсгөл аймаг – “Сарьдаг” ХХК нь 130506 цувралын дугаартай “Циперметрин 7,5” угаалгын бодисоор угаалга хийхэд 1331 хонь, 1275 ямаа, 21 үхэр өвчилж, 21 өрхийн хонь 20, ямаа 29, ишиг 7, хурга 5, тугал 1 бүгд 62 мал үхсэн. “Заяадайн булаг” ХХК нь нийт 38 өрхийн 19170 хонийг Биорекс–ГХ бэлдмэлээр 08 дугаар сарын 05, 06, 09, 10 өдрүүдэд угаасан. Угаалга хийлгэсэн 3 өрхийн 65 мал өвчилж, 30 гаруй мал үхсэн байна. Мөн Буян сан БНН нь Биорекс-ГХ бэлдмэлээр 30 гаруй мянган хонь, ямаа угаахад 450 мал өвчилж, 58 хонь үхсэн. Иймд угаалга хийсэн Биорекс-ГХ бэлдмэлээс 1л, хятад креолин 1л–ийг авч Мал эмнэлгийн эмийн сорилт баталагаажуулалтын улсын лабораторит явуулж шинжлүүлэхэд сертификатын үзүүлэлт, шаардлагыг хангаж байна гэсэн хариу ирүүлсэн байна.

Малын эмийн сангуудаар нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа;

Малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл бүхий  “Тороубрейд” ХХК, “Аркел алтай” ХХК, “Ханбүргэдэй” ХХК, “Агриматко”ХХК-иуд  Германы “Leovet”, Францын “Foran”, Ирландын “TRM” компаниудаас хурдан морины нэмэлт тэжээл, витамины бэлдмэлүүд, жор найрлага хэрэглэх тунг заасан 40 гаруй эм бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр импортлон бөөнөөр болон эмийн сангуудаар дамжуулан   худалдаалж  байгаа,

Сумын хэмжээнд малын эмийн улсын бүртгэлийн талаар хангалттай мэдээлэл байхгүйгээс мал эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэж байгаа зарим нэгэн өргөн хэрэглээний эм бэлдмэлүүдийг хүн эмнэлгийн эмийн сангаас авч байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 838 зөрчил илрүүлж, 366 зөрчил буюу 25.1%-ийг газар дээр нь арилгуулсан, 5 154 000 төгрөгний шийтгэвэр ноогдуулж, 13 акт, 1 дүгнэлт, 474 заалттай 94 албан шаардлага өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөгөөр хангаж ажилласан. 15 аймгийн МХГ, НМХГ, Баян-зүрх, Хан-уул, Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын дунд “Малын эм, бэлдмэлийг зах зээлээс буцаан болон татан авах”, “Малын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт 18 сургалт семинар зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 325 иргэн, 299 аж ахуй нэгжийг хамруулан, 4 төрлийн зөвлөмж тараасан байна.

Дүгнэлт

Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар 2011 оны хяналт шалгалтаар 1.8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл илэрч байсан бол 2014 оны хяналт шалгалтаар 4.8 хувь болтол өссөн байгаа нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна.

Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, хөдөө орон нутагт хүн эмнэлгийн эмийн сангаас эм, бэлдмэл авч байгаа нь чанарын шаардлага хангаагүй болон стандартын бус эм, бэлдмэлээр малыг эмчлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, бэлдмэлийг хэрэглэхдээ зохих зааврыг үл баримтлан, тунгийн хэмжээг зөрчих зэргээр малын эрүүл мэндэд эрсдэл учруулж, эмчилгээний үр дүн гарахгүй, сөрөг үр дагаварууд гарах нөхцөл бүрдэж байна.

Малын халдваргүй өвчний зориулалттай өргөн хэрэглээний эмийн хэрэгцээ ихсэх, хурдан морь, адуу сонирхогч нар гормон, амин дэмийн найрлагатай биологийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, малын эмч эмийн борлуулалтаас ашиг олох зорилгоор эмийг хэт өндөр үнэтэй болгосноос малчид хэрэглэгчид зах зээлээс чанарын баталгаагүй эм худалдан авч байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмийн талаар буруу ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ