ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо  : 2022 оны 06 дугаар сарын 02

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202212084

Батлагдсан төсөвт өртөг: 300,000,000 (Гурван зуун сая) төгрөг

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэгч сонгох  тухай тендер ирүүлэхийг урьж байна.   

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба батлагдсан төсөвт өртгийн 2%-аар тооцож  6,000,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ