ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

               Огноо: 2022 оны 6 дугаар сарын 16

Тендер шалгаруулалтын нэр:  Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /Хөвсгөл, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сум/ бараа нийлүүлэх гүйцэтгэгч сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202201149

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг: Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр /Хөвсгөл, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сум/ бараа нийлүүлэх гүйцэтгэгч сонгох –тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

           Багц № 1:  Хүнсний зориулалттай модон сав худалдан  авах

           Багц № 2:  Сэрээт өргөгч худалдан авах

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба багц тус бүр үнийн дүнгийн 1%-иар тооцож  тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

 

Багц-1:  677,000 (Зургаан зуун далан долоон мянган) төгрөг,

Багц-2: 400,000 (Дөрвөн зуун  мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгааг тус тус  ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ