70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2018.10.16

 

1.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “гэрэлт гудамж”-ны гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, төсөв боловсруулах хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

2.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “гэрэлт гудамж”-ны гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, төсөв боловсруулах үйлчилгээ сонгохоор санал болгож байна.

 

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 111 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99156237

Факс: 70388849

 

 

 

 

 

 

 

 

 


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ