70382348
Umchiingazar@khs.gov.mn
2023 оны 3 сарын 16 321
"Худалдан авах ажиллагааны цахим систем" /www.tender.gov.mn/-д техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13:00 цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул түр хугацаанд ажиллах боломжгүй байна. Хэвийн болсон даруйд мэдэгдэх болно.
Мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 10.2-д "Журмын 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулан, боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгслээр нэгэн зэрэг мэдэгдэнэ." гэж заасны дагуу цахим систем хэвийн үйл ажиллагаанд шилжсэн даруйд засвар хийгдэж байх хугацаанд нээх байсан тендер шалгаруулалтуудын тендер хүлээн авах, нээх хугацаануудыг тодорхой хугацаагаар сунгах, тендерийн хүчинтэй байх хугацаа дуусч буй тендер шалгаруулалтуудын хугацааг сунгах зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авах болно.
Tweet