70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн төрийн өмчийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор хяналт шалгалтыг 09 сарын 12-ны өдрийн 01/176 тоот удирдамжийн дагуу хийв.

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 196/372/567 тоот тушаалаар “хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэх, төрийн мэдлийн орон сууцны түрээсийн тогтолцоог удирдах, орон сууцны мэдээллийн сан байгуулах, ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээл дээр ажиллах, хүн амыг орон сууцаар хангах сан, түүний үйл ажиллагааны тогтолцоог бий болгох” чиг үүрэг бүхий орон нутгийн болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр зохион байгуулагдсан байна.

“Орон сууцны санхүүжилтийн корпараци” ХХК нь батлагдсан төсөвт зардлыгнийт дүнгээр 2011 онд 61.2 сая төгрөгөөр, 2012 онд 157.1 сая төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. 2011 онд үйлчилгээний хураамжийн зардлаас бусад зардлыг, 2012 онд дотоод томилолтын, бичиг хэргийн, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний, аж ахуйн материалын зардлаас бусад зардлыг төлөвлөсөн хэмжээнээс хэмнэж ажилласан байна.

2007 оноос эхлэн хэрэгжсэн Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөр, 2010 оноос эхлэн хэрэгжсэн Засгийн газрын “4000 орон сууц” төсөл тус корпорациар дамжин хийгдсэн зарим ажлууд ихээхэн удаашралтай явагдаж ирсэн байна. Тухайлбал, “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутагт баригдаж буй барилгад тавих явцын болон гүйцэтгэлийн хяналт хангалтгүй хийгдэж иржээ.

Тус компанийн ТУЗ-ийн 2011 оны 10 тоот тогтоолоор “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаад цаашид санхүүжилтийн эх үүсвэргүй болсон гүйцэтгэлийн хувь багатай, дуусаагүй барилгуудыг /суурь/ худалдан борлуулж, Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтийг хангах шийдвэр гаргасан боловч Дундговь аймаг дахь 20 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Баянгийн говь” ХХК, Бор-Өндөр дэх 20 айлын барилгын гүйцэтгэгч “Боршоон ундрага” ХХК, Сүхбаатар аймгийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Мон-Эко тур” ХХК, Зүүн-Хараагийн 30 айлын барилгын гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-иудын дуусгалгүй орхиж явсан барилгуудад олгосон нийт санхүүжилт 401,951.9 мянган төгрөг бөгөөд дээрх дуусаагүй барилгуудыг одоог хүртэл борлуулаагүй байна.

Хөдөө орон нутагт худалдан авах чадвар муу, худалдан авах сонирхолтой иргэд банкны шалгуур хангагддаггүй, барилгын чанар хангалтгүй, өртөг өндөр гэсэн шалтгаануудаас хамаарч сумдад баригдсан 4 болон 8 айлын орон сууцны борлуулалт удаашралтай байна.

“4000 орон сууц” төслийн зээлийн эргэн төлөлтөөс “40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа барилгуудыг санхүүжүүлсэн бөгөөд 2012 оны эцэс гэхэд барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа болон барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээн аваагүй 13,445.0 сая төгрөгийн барилгын санхүүжилтийн авлага байна.

“4000 орон сууц” төслийн эргэн төлөлтийн хөрөнгөнөөс холбогдох эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэргүйгээр зарим зардлыг санхүүжүүлсэн байна.

Харин 2013 оноос Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдаж байгаа дуусаагүй барилгыг барьж ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх талаар удирдлагын зүгээс санаачлагатай ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ