70382348

info@umch-tender.kh.gov.mn

Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай

Өргөх байгууламжийн угсралт, засвар, үйлчилгээ, ашиглалтын байдалд холбогдоххууль, өргөх байгууламжийг аюулгүй ашиглах дүрэм, стандартуудын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд зорилгоор өргөх байгууламж /кран, лифт, эскалатор, өргүүр зэрэг г,м/ эзэмшигч иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын өргөх байгууламжийн улсын бүртгэл, ашиглах зөвшөөрөл, техникийн паспорт, түүний хөтлөлт, ачаа өргөх машины ашиглалт, аюулгүй ажиллагааны ашиглалт хариуцагч, мэргэжлийн ажилчдыг тушаалаар томилсон байдал, тэдгээрийн мэргэжлийн үнэмлэх, өргөх байгууламжийн техникийн бэлэн байдлын үзүүлэлтийг шалгалаа.

Улсын хэмжээнд нийтдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 7820 өргөх байгууламж ашиглагдаж байна. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 139 лифтэнд шинэчлэл хийж байна. Улсын байцаагчид нийтдээ 17 удирдамжаар 17 төлөвлөгөөт, 739 төлөвлөгөөт бус, 51 гүйцэтгэлийн шалгалтыг хийснээс түүнд 741 байгууллагын 1406 өргөх байгууламжийг хамруулсан байна.

Улсын бүртгэлд хамрагдсан нийт 7820 өргөх байгууламжийн 21% буюу 1646 өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. /Үүнд: 201 лифт, 897 кран, 217 барилгын өргүүр байна./

Улсын байцаагчдын өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтын ажлыг үзэхэд МХЕГ-т 603 буюу 42 хувийг, НМХГ-т 510 буюу 36,2 хувийг, аймгуудын МХГ-т 293 буюу 21 хувийг шалгасан байна.

Шалгалтыг нийтдээ Нийслэл болон 19 аймгийн өргөх механизмын хяналтын улсын байцаагч хийсэн бөгөөд Завхан аймагт байцаагч байхгүй, Сэлэнгэ аймагт байцаагч томилсон боловч тушаал оройтож гарсан учраас хяналт шалгалтын ажил хийгдээгүй болно.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг өмнөх онтой харьцуулахад буураагүй байна

Зөрчлийн нэр

2013 он

2014 он

Зөрчлийн тоо

%, хувь

Зөрчлийн тоо

%, хувь

 1

Паспорт бичиг баримт, улсын бүртгэл

411

9.7

390

9.8

Цахилгаан дамжуулга, төхөөрөмж,удирлагын самбар

300

7.1

268

6.7

Ослоос хамгаалах хэрэгсэл

1167

27.7

1120

28.2

Ган татлага ба дамар

232

5.5

178

4.5

Хаалт хамгаалалт

899

21.3

823

20.8

Механик төхөөрөмж

328

7.7

296

7.5

Метал хийц

123

2.9

80

2.0

Пайз санамж

430

10.8

568

14.0

Бусад

320

7,0

223

6,0

 

Дүн

4210

100

3946*

100

*эхний 9 сарын байдлаар

 

 

Техникийн оношлол магадлалд 1525 байгууламжийг хамруулснаас: Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабараторит 651 лифт, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын угсарсан 612 барилгын өргүүр, 112 кран, 36 эскалатор, бусад 14 байв.

Өргөх байгууламжийг ашигладаг 663 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийхэд 305 байгуулага эрсдэл өндөртэй, 352 байгууллага дунд эрсдэлтэй, 6 байгууллага эрсдэл бага гарсан. Үүнээс: Барилгын салбар хамгийн эрсдэлтэй буюу 149 байгуулага эрсдэл өндөртэй, 112 байгууллага дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэй байгууллага гарсангүй.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил

Өргөх байгууламжид илэрч байгаа зөрчлийг төрлөөр нь ангилвал: 

Өргөх байгууламжийн төрөл

Илэрсэн зөрчил

2013

2014

 1

Лифт

1232

1366

Барилгын өргүүр

1016

1721

Эскалатор

62

40

Манипуляторт кран

88

38

Сагстай өргөгч

95

26

Кран

1716

755

Уулын дүүжин зам

1

-

 

Дүн

4210

3946*

*эхний 9 сарын байдлаар

 

 

Нийтлэг зөрчлүүд:

1. Тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчингүй, материаллаг баазгүй 50 орчим байгууллагад тусгай зөвшөөрлийг олгосон;

2. Шалгалтаар 16 аж ахуйн нэгж байгууллага өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлгүйгээр дутуу угсарч, засварладаг зөрчил илэрсэн. Үүнд: “Зуншин” ХХК, “Бай Лхагва” ХХК-аас гадна хувиараа иргэд г.м

3. Хууль тогтоомж зөрчсөн нийтлэг зөрчилд: Өргөх механизм эзэмшигч, ашиглагч байгууллагууд нь дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулаагүй 123 аж ахуйн нэгж байгууллагын зөрчил, Кранчин, оосорлогч, лифтчин, өргүүрийн оператор зэрэг нарийн мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус ажилчид өргөх байгууламжийг ашигласан 66 зөрчил, Техникийн 3701 зөрчил,

4. Өргөх механизмын угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймагт байхгүй,

5.Экспертиз, зураг төсөл зохиогч, барилга угсралтын байгууллагууд нь лифтийн стандарт, норм дүрмийг зөрчсөн алдаатай 16 зураг төсөл илэрлээ. Жишээ нь: “Би Би Си Мо” ХХК, “Очир таб” ХХК, “Эрчим төсөл” ХХК гм,

6. Өргөх механизмын ашиглалтаас шалтгаалан сүүлийн 8 жилд гарсан131ослыг хүснэгтээр харуулав.

Он

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

Нийт

Ослын тоо

16

26

15

35

13

5

4

14

16

131

Аж ахуй нэгж, байгууллагууд нь өргөх механизмын аюулгүй ашиглах дүрмийг мөрдөн ажиллаагүйгээс 2014 онд Нийслэл, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь аймгуудад 11 хүн нас барж, 14 хүн гэмтсэн ноцтой 9 осол гарсан. Үүнд: УБ хотын ХУД, 3-р хороо, “Ривер стоун-2” барилгад өргүүрийн үндсэн ба аваарын ган татлагыг бэхлэдэг консолын эргийг /гайка/ гүйцэд чангалаагүй, буруу бэхэлснээс болт сугарч, тавцан хазайсны улмаас түүн дээр ажиллаж байсан 3 хүн унаж нас барсан. ЧД-ийн 5-р хороо, “Макс өргөө” ХХК-ийн барилгын дүүжин өргүүрийн суурийн болтын түгжээг хийгээгүйгээс тулгуурын хөндөл автомашин дээр унаж хүний амь нас эрсэдсэн. БЗД “Зуншин” ХХК-ийн гүйцэтгэж байсан барилгын өргүүрийн үндсэн ган татлага тасрах үед ослоос хамгаалах хэрэгсэл ажлаагүйн улмаас 1 хүн нас барсан. Дархан хотын “Дархан минж” барилгын ачааны өргүүрийг буулгах үед ган татлага тасарч 1 хүн нас барж, 2 хүн хүнд гэмтсэн осол гарлаа.

Дээрх ослуудын үндсэн шалтгаан нь мэргэжлийн бус хүмүүс өргөх байгууламжийг бүрэн бус угсарч, буулгасан эсвэл ажиллуулснаас шалтгаалсан байна.

 

   

1. Хяналт шалгалтаар улсын хэмжээнд нийт 3946 зөрчил илрүүлснээс 3089 зөрчлийг арилгуулж, зөрчилд 54 акт (үйл ажиллагааг зогсоосон 45, үйл ажиллагааг сэргээсэн 9), 699 заалт бүхий 124 албан шаардлага үйлдсэн, үйл ажиллагааны 378 дүгнэлт үйлдэж, зөрчил гаргасан 69 байгууллага, 2 албан тушаалтан, 1 иргэнд нийт 27 сая 836

Сүүлд нэмэгдсэн мэдээ