70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.10.12

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн худалдааны төв”ОНӨХК-д лангуу, павильон хийж гүйцэтгэх ажлын гүйцэтгэгч сонгох.

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/8.2.45

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн худалдааны төв”ОНӨХК-д лангуу, павильон хийж гүйцэтгэх ажлын–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2015 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,      

Сүүлийн гурав жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 3 жил 2014, 2015, 2016 оны ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 90 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралт, засварын дараах тусгай зөвшөөрөлтэй шаардлагатай.Үүнд

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.1*-барилгын засал чимэглэл, интерьерийн ажил,

2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

Тендерийн хамт  7,260,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 01 сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 сарын 16-ний өдрийн, 11 цаг 20 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 211 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, факс: 70388849

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ