70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих барилга барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2018.06.28

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн

барилгын өртгөтгөл барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/2.3.6

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих барилга угсралтын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна. Багцгүй.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгцахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,     

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн /2016, 2017 он/ жилд гэрээгээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд

2.1.1- Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2 - Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл)

2.2.1 - Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт 

2.2.2 - Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

03.2.1 - Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4 - 10кВ

Тендерийн хамт 11,500,600 /Арван нэгэн сая таван зуун мянга зургаан зуун/ төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 сарын 30-ны өдрийн, 11 цаг 40 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99035647, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ