70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: Хууль бус мод бэлтгэх зөрчлийг бууруулах, хяналт шалгалт хийхэд дэмжлэг үзүүлж байгаль орчны хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч багийн засаг дарга, байгаль хамгаалагч, хууль хяналтын ажилтныг унаажуулах мотоцикль худалдан авах ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/201912008/4.4.1

                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хууль бус мод бэлтгэх зөрчлийг бууруулах, хяналт шалгалт хийхэд дэмжлэг үзүүлж байгаль орчны хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч багийн засаг дарга, байгаль хамгаалагч, хууль хяналтын ажилтныг унаажуулах мотоцикль худалдан авах ажил–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 100 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх.              

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерт оролцогчид тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Мотоцикль – 585 000 (Таван зуун наян таван мянган) төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99025457 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ