70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019.04.05

 

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт тархсан нэн ховор, ховор ургамлын тархац нөөцийг нарийвчлан тогтоох, хамгаалалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/201912016/4.4.5

                       

        1. Хөвсгөл аймгийн худалдан авах ажиллагааны хэлтсээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нэн ховор, ховор ургамалын тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, хамгаалалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

     

        2. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна. “Хөвсгөл булаг” ХХК, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ, “Авралын эрэлд” ТББ

      

        3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон бага үнийн үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.  

           

Тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим системээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15.10 цагт Аймгийн худалдан авах ажиллагааны “Ил тод” байдлын танхимд нээнэ. Зөвлөхийн санал авах бичиг баримтыг цахим хэлбэрээр хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  0 төгрөгөөр худалдана.

  

        4. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

Бүлэг 1-Урилга

Бүлэг 2- Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

Бүлэг 3- Техникийн санал-жишиг маягт

Бүлэг 4-Санхүүгийн санал –Жишиг маягт

Бүлэг 5- Ажлын даалгавар

Бүлэг 6- Гэрээний жишигт маягт

Бүлэг 7 –Тендерийн баталгаа/Хэрэв шаардсан бол/

 

       5. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухайгаа албан  ёсоор мэдэгдэнэ үү.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Төлбөр хийх хэлбэр: Цахимаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан

 

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 110 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99025457

Факс: 70388849 

Сүүлд нэмэгдсэн мэдээ