70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 03 сарын 12ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Могойн гол” ХК-д автогрейдэр нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: МГХК/201902002/7.4.1

                                                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Могойн гол” ХК-д автогрейдэр –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Багцгүй. Үүнд:

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 он)-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 он)-ийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.

 Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 3 жил (2016, 2017, 2018 он)  байх бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй бараатай ижил төстэй  барааг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба энэхүү гэрээ (ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй барааны төсөвт өртгийн 30 хувиас багаггүй байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерийн хамт 3,000,000 (Гурван сая) төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

                  

Тендерийн баталгааны хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2019 оны 04 сарын 11-ний өдрийн, 12 цаг 30 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Сүүлд нэмэгдсэн мэдээ