70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт шатахуун,шатах, тослох материал нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн  Нэгдсэн эмнэлэгт  шатахуун,шатах, тослох материал  нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАНЭ/202012003/8.5.1

                                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос  Нэгдсэн эмнэлэгт    шатахуун, шатах тослох материал–ыг нийлүүлэх гүйцэтгэгч сонгох тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Багцтай: 1 багцтай

 Багц-1    Шатахуун, шатах  тослох материал

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй /2018, 2019/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 30 хувиас дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

  Сүүлийн 2 жил 2018, 2019 /аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,    

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй /2018, 2019 он/   

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шатахуун, шатах тослох  материал худалдах тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 1 202 976 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. /Оролцож буй багцад тендерийн баталгааг 2 хувиар тооцож ирүүлнэ./

Хугацаа: 2020.04.25-ны өдрийг дуустал

Тендерийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  12 цаг 10 минут нээнэ.

       Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр:Цахим хэлбэрээр .
Банкны нэр: Төрийн сан
 

 

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

аймгийн Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны хэлтэс

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 99156237, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ