70382348

info@umch-tender.kh.gov.mn

Аймгийн нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгээний материал нийлүүлэх, хог хаягдлыг тээвэрлэх гүйцэтгэгч сонгох

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 1 сарын 21ий өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгээний материал нийлүүлэх, хог хаягдлыг тээвэрлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАНЭ/202012002/8.4.1

                                                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн нэгдсэн эмнэлэгт цэвэрлэгээний материал нийлүүлэх, хог хаягдлыг тээвэрлэх –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Багцгүй. Үүнд:

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 2 жил (2018, 2019 он)-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2018, 2019 он)-ийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.

 Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: (2018, 2019) он байх бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй бараатай ижил төстэй  барааг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба энэхүү гэрээ (ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй барааны төсөвт өртгийн 30 хувиас багаггүй байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерийн хамт багцын төсөвт өртгийн 2 хувьтай тэнцүү хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц-1: Цэвэрлэгээний материал нийлүүлэх багцад 972,618 (Есөн зуун далан хоёр мянга зургаан зуун арван найман) төгрөгийн

Багц-2: Хог хаягдал тээвэрлэх багцад 28,708 (Хорин найман мянга долоон зуун найман) төгрөгийн үнийн дүнтэй тэнцүү тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй байхаар ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн, 12 цаг 10 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99025457 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ