70382348

info@umch-tender.kh.gov.mn

Шинэ гудамж төсөл эхлүүлэх ажлын хүрээнд /Мөрөн сумын төв дөрвөн замын 4 чиглэлд хашаа хайс, гэрэлтүүлэг шинэчлэх, тохижилтын ажил/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020-05-11

Тендер шалгаруулалтын нэр: Шинэ гудамж төсөл ажлын хүрээнд эхлүүлэх/Мөрөн сумын дөрвөн замын 4 чиглэлд хашаа хайс, гэрэлтүүлэг шинэчлэх,

тохижилтын ажил/-ын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202012060/2.3.8

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шинэ гудамж төсөл эхлүүлэх ажлын хүрээнд эхлүүлэх /Мөрөн сумын дөрвөн замын 4 чиглэлд хашаа, хайс, гэрэлтүүлэг шинэчлэх тохижилтын ажил/–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер (www.tender.gov.mn цахим системээр) ирүүлэхийг урьж байна. Багцтай. Үүнд:

Багц-1: Мөрөн сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн                                                                      сэлбэг хэрэгсэл – 50,000,000 төгрөг

Багц-2: Мөрөн сумын төв дөрвөн замын 4 чиглэлд хашаа, хайс шинэчлэх,                                                                    тохижилтын ажил – 254,482,618 төгрөг

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх.  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,     

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын хугацааны аль нэг жилд нь хашаа хайс болон түүнтэй ижил төрлийн ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийн хамт

Багц-1: Мөрөн сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн сэлбэг хэрэгсэл                                           1,000,000 (Нэг сая) төгрөгийн

Багц-2: Мөрөн сумын төв дөрвөн замын 4 чиглэлд хашаа, хайс шинэчлэх, тохижилтын ажил                                       5,089,652 (Таван сая наян есөн мянга зургаан зуун тавин хоёр) төгрөгийн дүнтэй  тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн, 11 цаг 45 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 110 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99035647,  факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ