70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж, амьдрах орчныг сайжруулах гүйцэтгэгч сонгох.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2020-05-01

Тендер шалгаруулалтын нэр: Зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж, амьдрах орчныг сайжруулах

гүйцэтгэгч сонгох.

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202005191/3.3.1

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж, амьдрах орчныг сайжруулах–ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна. Багцтай. Үүнд:

                Багц-1: Эрүүл мэндийн явуулын үйлчилгээ /гэрийн асаргаа сувилгаа/ үзүүлэх

Багц-2: Монгол хүний насжилтын талаар бодлого тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах мэдээллийн нэгдсэн сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Багц-3: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал ажлуулж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйл ажиллагааг үзүүлэх

Багц-4: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах ажил

                 Багц-5: Зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил (2018, 2019 онууд)-ийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй багцын ажилтай ижил төстэй ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм,

Тендерийн хамт

              Багц-1: Эрүүл мэндийн явуулын үйлчилгээ /гэрийн асаргаа сувилгаа/ үзүүлэх-86,800 ₮

Багц-2: Монгол хүний насжилтын талаар бодлого тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах мэдээллийн нэгдсэн сан бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх – 77,000 ₮

Багц-3: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал ажлуулж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулах – 240,000 ₮

Багц-4: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах ажил -53,993₮

Багц-5: Зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах – 370,000₮ төгрөгийн тендерийн баталгааг тус тус ирүүлнэ

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн, 11 цаг 45 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 114 тоот өрөө, утас: 70388849, 70388848, 70388821, 99035647,

Сүүлд нэмэгдсэн мэдээ