70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 200 суудалтай соёлын төвийн барилгын угсралтын ажлын зураг төсөл, төсөв боловсруулах

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2020.02.17

 

1.       Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 200 суудалтай соёлын төвийн барилгын угсралтын ажлын зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

2.       Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд барих 200 суудалтай Соёлын төвийн барилгын угсралтын ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ сонгохоор санал болгож байна.

 

3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 сарын 17-ны өдрөөс 2020 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 02 сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны алба 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байр

114 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99035647

Факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ