70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын 68 хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/1.4.2

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.02.24

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын 68 хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/1.4.2

 

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын 68хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 400,0 сая төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж, баталгаажсан байх,    

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дундаж хэмжээ нь 400,0 сая төгрөгөөс багагүй  байх    

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд:

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

                                2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн     

                                           тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

                                           2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал  

                                           унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,  

                                           тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

                                Инженерийн хийцтэй уст цэг гаргах тусгай зөвшөөрөлтэй байх

 

Тендерийн хамт  4 163 822 (Дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга найман зуун хорин хоёр) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 05 сарын 26-ны өдрийг дуустал хүчинтэй.

               

Тендерийг 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 сарын 15-ны өдрийн, 12 цаг 10 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Төрийн сан  банкинд  100170051006 тоот дансанд тушаана.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө, утас: 70388848, 70388821, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ