70382348

info@umch-tender.kh.gov.mn

"Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд "Хариуцлагатай нүүдэлчид" бараа ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2021.04.12

 

  1. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь "Хамтын оролцоо - Хариуцлагатай засаглал" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх (Хариуцлагатай нүүдэлчид) зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  Тус зөвлөх үйчилгээ нь 3 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1: Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах (2021-2031)-20,000,000 төгрөг.

Багц-2: Бэлчээр хариуцлагажуулах журам боловсруулах батлуулах – 15,000,000 төгрөг.

Багц-3: Малын гаралтай түүхий эдийг бэлтгэн нийтүүлэлтийн мөшгих системийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах -45,000,000 төгрөг.

 

  1. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын нь "Хамтын оролцоо - Хариуцлагатай засаглал" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх (Хариуцлагатай нүүдэлчид) зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгохоор санал болгож байна.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны алба 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 114 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99025457

Факс: 70388849

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ