70382348

info@umch-tender.kh.gov.mn

ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА[1]

 

Огноо : 2021-03-15

  1. Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь ISO стандартыг нэвтрүүлэх аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зөвлөх үйлчилгээ-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

 

  1. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна: Үүнд:

 

“Ворлд стандарт консалтинг” ХХК

“Гүүдвилл Стар Монголиа” ХХК

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон  бага үнийн аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

 

  1. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

 

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн

                              хүснэгтийн хамт)

                Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

                Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

                Бүлэг 5 - Ажлын даалгавар

                Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

                Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/

 

  1. Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.

 

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 114 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99035647,

Факс: 70388849



[1]   Энэхүү урилгыг хураангүй жагсаалтад орсон этгээдэд Үнэлгээний хорооны даргын албан бичгээр хүргүүлнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ