70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох дахин

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 Огноо: 2021оны 03 дугаар сарын 25ы  өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлэгийн

хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох дахин

Тендер шалгаруулалтын дугаар: r-ХӨАНЭ/202101015/8.3.1

                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох дахин тухай битүүмжилсэн тендер http://www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар оролцох эрхээ худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Ниит үлдсэн 9 Багцтай:

Санхүүжилтийн эх үүсвэр нь: Улсын төсвийн урсгал зардал

Батлагдсан төсөв -                                                                                                        1 853 899 400 төгрөг

Багц -3. Сэтгэц нөлөөт уналт таталт салга өвчний эм                                         2 372 500 төг

Багц -6. Зүрх судасны эм                                                                                                  17 656 200 төг

Багц -9. Дааврын болон ходоод элэг цөсний эм                                                             39 481 680  төг

Багц -13. Цус, сийвэн орлох бэлдмэл                                                                                26 205 560 төг

Багц -19. Халдваргүйтгэл, ариутгалын бодис                                                                  22 130 000 төг

Багц-21. Бусад эмийн бэлдмэл                                                                                             15 390 000 төг

Багц-23. Хавдрын болон дархлаа саатуулах эм                                                                55 821 100 төг

Багц-28. Бактериологийн урвалжууд                                                                                    40 059 300 төг

Багц-32. Мэс засалд хэрэглэгдэх  эмнэлгийн хэрэгсэл /дотоод/                                           8 010 000 төг

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгийн 100 хувиас багагүй .

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын төсөвт өртгийн 30 хувиас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил 2019, 2020 он  /аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн  2 жил буюу 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ  нь  санал болгож буй багцын төсөвт өртгийн 100 хувиас багагүй /сүүлийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа тухай багцад нийлүүлэх бараатай ижил барааг нийлүүлсэн туршлагатай байх. /                

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардлагатай

Тендерийн хамт тендерт оролцогчид оролцож буй багцын үнийн дүнгийн 1,0 хувиар тооцож тендерийн баталгааг ирүүлнэ.

Үүнд:

Багц -3. Сэтгэц нөлөөт уналт таталт салга өвчний эм                                                         23 725 төг

Багц -6. Зүрх судасны эм                                                                                                               176 562  төг

Багц -9. Дааврын болон ходоод элэг цөсний эм                                                                         394 817  төг

Багц -13. Цус, сийвэн орлох бэлдмэл                                                                                            262 056 төг

Багц -19. Халдваргүйтгэл, ариутгалын бодис                                                                           221 300 төг

Багц-21. Бусад эмийн бэлдмэл                                                                                                      153 900 төг

Багц-23. Хавдрын болон дархлаа саатуулах эм                                                                         558 211 төг

Багц-28. Бактериологийн урвалжууд                                                                                          400 593 төг

Багц-32 Мэс засалд хэрэглэгдэх  эмнэлгийн хэрэгсэл /дотоод/                                                  80 100 төг

 

Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 14 цаг 40 минутанд нээнэ.

    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. /Цахим системийн меркантын систем ашиглана./

Банкны нэр:Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс,

Аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

А байр, “Ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99035647 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ