70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хавдрын эрт илрүүлгийн барилга худалдан авах /Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА                  

 

Огноо: 2021 оны 03 сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хавдрын эрт илрүүлгийн барилга худалдан авах

/Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭМЯ/202101020/1.3.2

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хавдрын эрт илрүүлгийн барилга худалдан авах /Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 30 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын алт нэг жилийн снахүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,    

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт 14,000,000 (Арван дөрвөн сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 15 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99035647

факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ