70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх /Хөвсгөл, Рэнчинлхүмбэ сум/-ын ажлын гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА                  

 

Огноо: 2021 оны 05 сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх /Хөвсгөл, Рэнчинлхүмбэ сум/-ын

ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/202102001/1.3.6

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг нөхөн сэргээх /Хөвсгөл, Рэнчинлхүмбэ сум/-ын ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,      

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2018, 2019, 2020 онууд)-ийн аль нэг жилд гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийн хамт 8,000,000 (найман сая) төгрөгийн дүнтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлсэн шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн, 11 цаг 45 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

Сүүлд нэмэгдсэн мэдээ