70382348

info@umch-tender.kh.gov.mn

Боловсролын салбарын тоног төхөөрөмж (Хөвсгөл) нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2022 оны 1 дүгээр сарын 31

Тендер шалгаруулалтын нэр: Боловсролын салбарын тоног төхөөрөмж (Хөвсгөл) нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар : БШУЯ/202212065

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Боловсролын салбарын тоног төхөөрөмж (Хөвсгөл) нийлүүлэх гүйцэтгэгч сонгох–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

           Багц № 1: Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн албан хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах

Багц № 2: Ерөнхий боловсролын сургуулийн албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба багц тус бүр үнийн дүнгийн 2%-аар тооцож  тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

Багц-1 3,090,000 (Гурван сая ерэн мянган) төгрөг,

Багц-2 2,910,000 (хоёр сая есөн зуун арван мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгааг тус тус  ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 20 минутаас-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ