70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо  : 2022 оны 3 дугаар сарын 21

Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн ариун цэврийн байгууламжийн дуусгал  /Хөвсгөл, Мөрөн сум/  ажлын  гүйцэтгэгч сонгох  /70 хувийн гүйцэтгэлтэй барилга/ 

Тендер шалгаруулалтын дугаар:    БХБЯ/202212074

Батлагдсан төсөвт өртөг: 140,000,000 (Нэг зуун дөчин сая) төгрөг

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг:  Нийтийн ариун цэврийн байгууламжийн дуусгал  /Хөвсгөл, Мөрөн сум/  ажлын гүйцэтгэгч сонгох /70 хувийн гүйцэтгэлтэй барилга/  тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 2%-аар тооцож  2,800,000 (Хоёр сая найман зуун мянган) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ