70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 замын 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.06.27

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 замын 2 уулзварт

гэрлэн дохио суурилуулах ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/3.3.3

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 замын 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер http://www.tender.gov.mn сайтаар ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.       

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016/-ийн аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,

Сүүлийн гурав жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх,               

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

03.2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын 0.4-10кВ болон түүнээс дээш хүчдэлийн түвшинд ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт багц-1 2 067 336 багц-2 71 264 төгрөгийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.

         

                Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 сарын 28-ны өдрийн, 11 цаг 40 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан

 

 

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн

Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 112 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821,

факс: 70388849

http://www.tender.gov.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ