70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, тохируулгын ажлыг зээлээр гүйцэтгэх гүйцэтгэгч сонгох

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.10.01

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт,тохируулгын

ажлыг зээлээр гүйцэтгэх  гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/8.1.128

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх  бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төв барилгын гадна инженерийн шугам,сүлжээний угсралт,тохируулгын

ажил–ыг зээлээр гүйцэтгэх тухай битүүмжилсэн (уламжлалт) тендер ирүүлэхийг урьж байна

      Багц-1:Барилгын гадна цахилгаан хангамжийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын ажил

      Багц-2:Цэвэр усны гүний худаг гаргах

      Багц-3: Барилгын халаалтын тогооны барилга, гадна дулааны шугам, сүлжээ,тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга,гадна бохирын шугам, бохирын цооногийн ажил,

 

Тендерийн баримт бичгийг уламжлалт хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын  хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 75 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиасбагагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2015, 2016 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,       

Сүүлийн гурав жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил  2015, 2016 оны ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  тийм.

 1.Барилга угсралт, засварын дараах тусгай зөвшөөрөлтэй шаардлагатай.Үүнд

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

 

            2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга     угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

2.2.1- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын тусгай зөвшөөрөлтэй байна.

2.2.3-Ариутгах татуургын гол/магистраль/шугам,сүлжээ,түүний тоног төхөөрөмжийн угсралт

2.2.4- Дулааны болон усан хангамжийн гол/магистраль/ шугам,

сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

2.  03.2 Цахилгаан дамжуулах шугам,дэд станцын угсралт, засвар

03.2.2-  15кВ

03.2.3-   35кВ заалтын аль нэг нь

            3.  03.3 Зуухны угсралт, засвар

03.3.1-115-2500С температуртай,0.7-16.0 кгх/см2 даралттай зуухны угсралт, засвар

            4.  Инженерийн хийцтэй уст цэг гаргах

Тендерийн хамт багц-1: 1 113 798 / нэг сая нэг зуун арван гурван мянган долоон зуун ерэн найман / төгрөгийн

                             багц-2: 270 000 / хоёр зуун далан мянган/  төгрөгийн

                             багц-3: / нэг сая гурван зуун арван есөн мянган зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн, 16 цаг 20 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ