70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлэгүүдэд эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА                               

 

Огноо: 2017 оны 12 сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлэгүүдэд эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/8.4.1

                                                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлэгүүдэд эм, эмнэлэгийн хэрэгсэл–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 16 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багцтай: Багц -1  Бактерийн эсрэг бэлдмэлүүд

Багц -2 Зүрх судасны эмүүд

Багц -3 Цусны даралт бууруулах болон шээх хөөх эмүүд

Багц -4 Амин дэм, эрдэс бодисууд

Багц -5 Дааврын болон спакмолитик эмүүд

Багц -6 Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх, нүдний өвчний ба харшлын эсрэг эм

Багц -7 Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмүүд

Багц -8 Ходоод гэдэс, элэг цөсний эм

Багц -9 Мансууруулах, сэтгэц нөлөөт болон мэдээгүйжүүлэх эмүүд

Багц -10  Судсаар сэлбэх тарилгууд

Багц -11 Судсаар сэлбэх дуслын шингэнүүд

Багц -12 Нэг удаагийн зүү, тариур, дуслын систем

Багц -13 Эмнэлэгийн хэрэгсэл, ороох боох материал бусад хэрэгслүүд

Багц -14 Оношлогооны болон лабораторийн хэрэгсэл

Багц -15 Халдваргүйжүүлэх болон харшлын эсрэг бэлдмэлүүд

Багц -16 Биохимийн урвалжууд 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 100 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх, 2015, 2016, 2017 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг ирүүлэх бөгөөд аудитын дүгнэлт ирүүлэх шаардлагагүй, e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх.           

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт  тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц -1  Бактерийн эсрэг бэлдмэлүүд – 1 018 115 (Нэг сая арван найман мянга нэг зуун арван таван) төгрөг

Багц -2 Зүрх судасны эмүүд – 263 099 (Хоёр зуун жаран гурван мянга ерэн есөн) төгрөг

Багц -3 Цусны даралт бууруулах болон шээх хөөх эмүүд – 134 680 (Нэг зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян) төгрөг

Багц -4 Амин дэм, эрдэс бодисууд - 318 548 (Гурван зуун арван найман мянга таван зуун дөчин найман) төгрөг

Багц -5 Дааврын болон спакмолитик эмүүд -166 523 (Нэг зуун жаран зургаан мянга таван зуун хорин гурван) төгрөг

Багц -6 Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх, нүдний өвчний ба харшлын эсрэг эм – 102 182 (Нэг зуун хоёр мянга нэг зуун наян хоёр) төгрөг

Багц -7 Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмүүд 223 501 (Хоёр зуун хорин гурван мянга таван зуун нэг) төгрөг

Багц -8 Ходоод гэдэс, элэг цөсний эм – 71 934 (Далан нэгэн мянга есөн зуун гучин дөрвөн) төгрөг

Багц -9 Мансууруулах, сэтгэц нөлөөт болон мэдээгүйжүүлэх эмүүд – 90 065 (Ерэн мянга жаран таван) төгрөг

Багц -10  Судсаар сэлбэх тарилгууд – 120 489 (Нэг зуун хорин мянга дөрвөн зуун наян есөн) төгрөг

Багц -11 Судсаар сэлбэх дуслын шингэнүүд – 766 685 (Долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун наян таван) төгрөг

Багц -12 Нэг удаагийн зүү, тариур, дуслын систем – 742 627 (Долоон зуун дөчин хоёр зургаан зуун дөчин хоёр) төгрөг

Багц -13 Эмнэлэгийн хэрэгсэл, ороох боох материал бусад хэрэгслүүд – 620 773 (Зургаан зуун хорин мянга долоон зуун далан гурван) төгрөг

Багц -14 Оношлогооны болон лабораторийн хэрэгсэл – 847 760 (Найман зуун дөчин долоон мянга долоон зуун жаран) төгрөг

Багц -15 Халдваргүйжүүлэх болон харшлын эсрэг бэлдмэлүүд – 171 193 (Нэг зуун далан нэгэн мянга нэг зуун ерэн гурван) төгрөг

Багц -16 Биохимийн урвалжууд – 188 106 (Нэг зуун наян найман мянга нэг зуун зургаан) төгрөг тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 04 сарын 12-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2017 оны 01 сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 сарын 29-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

 

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99025457 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ