70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт шатахуун, шатах, тослох материалыг нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо: 2018 оны 01 сарын 08-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт шатахуун, шатах, тослох материалыг нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/8.3.6

                                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт шатахуун, шатах, тослох материалыг нийлүүлэх–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар http://www.tender.gov.mn хаягаар ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютын төгрөгийг төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Багцгүй.

                          

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй /2016, 2017/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 30 хувиас дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил 2016 /аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,           

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй /2016, 2017 он/   

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Газрын тосны бүтээгдэхүүн тос, тослох материал худалдаалах

 

Тендерийн хамт 1 179 692 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө http://www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02 сарын 08-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим.
 

 

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

аймгийн Орон нутгийн өмчийн газар

Худалдан авах ажиллагааны хэлтэс,

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388849, 99035647 факс: 70388849

http://www.tender.gov.mn,

Сүүлд нэмэгдсэн мэдээ