70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

Тендер шалгаруулалтын нэр:  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын

Бүрэн дунд II  сургуулийн үдийн цай

 нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:ХӨ-2018/8.1.2

                                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Бүрэн дунд  II сургуульд”Үдийн цай”–г нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

          Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.3 багцаас бүрдэнэ. Үүнд:

  Багц-1:  Эко-гурилан бүтээгдхүүн                                                                                

              Багц-2: Махан болон цагаан хоол

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 1 жил буюу 2017 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2017 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.

 Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ. Банкны баталгаа нь багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь байна.

  Багц-1:  Эко-гурилан бүтээгдхүүн  279 216 төгрөгийн тендерийн баталгаа

              Багц-2: Махан болон цагаан хоол 518 793 төгрөгийн тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа нь 2018 оны  4 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2018 оны 02 сарын 05-ны өдрийн, 15 цаг 40 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийнхийххэлбэр: Цахим хэлбэрээртушаана.
Банкнынэр: Төрийнсан
Хөвсгөлаймаг, Мөрөнсум, 8-р баг,

Хөвсгөл аймгийнОрон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99902815, факс: 70388849

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ