70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА                

 

Огноо: 2018 оны 06 сарын 09-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрчим-2”амралт сувиллын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл  нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/3.1.6

                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрчим-2”амралт сувиллын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл  нийлүүлэх гүйцэтгэгч сонгох –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна. Тус тендер 6 багцтай байна. Үүнд:

                1.Багц-1: Гал тогооны тоног төхөөрөмж  31 387 000 төгрөг

2.Багц-2: Цахилгаан тоног төхөөрөмж     14 165 000 төгрөг

3.Багц-3: Тавилга эд хогшил                      37 930 000 төгрөг

4.Багц-4: Гал тогооны жижиг эдлэл             3 072 000 төгрөг

5.Багц-5: Зөөлөн эдлэл                                 8 960 000 төгрөг

6.Багц-6: Эмчилгээний болон чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж  29 486 000 төгрөг

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс100 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буйүнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх.              

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерт оролцогчид тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

1.Багц-1: Гал тогооны тоног төхөөрөмж  313870 төгрөг

2.Багц-2: Цахилгаан тоног төхөөрөмж     141650 төгрөг

3.Багц-3: Тавилга эд хогшил                      379300 төгрөг

4.Багц-4: Гал тогооны жижиг эдлэл            30720 төгрөг

5.Багц-5: Зөөлөн эдлэл                                 89600 төгрөг

6.Багц-6: Эмчилгээний болон чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж  294860 төгрөгийн үнийн дүнтэй тэнцүү тендерийн баталгааг багц бүрт  ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн, 10 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99025457 факс: 70388849

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ