70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

Огноо: 2018.6.29

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын Тамгын газрын

Соёмбо танхимын 82 %-ийн гүйцэтгэлтэй засварын 

дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/3.1.8

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн Засаг даргын тамгын газрын барилгыг засварлах ажлын гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын  кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (PDF) файлаар ирүүлэхийг урьж байна.

Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 mb, нэг файлын хэмжээ 15 mb байна.

Цахим тендер зохион байгуулалт, журмын дагуу тендерт оролцох хураамж 100,000 /нэг зуун      мянган/ төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны е-меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн борлуулалтын орлогындундаж хэмжээ санал болгож буй ажлын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буйүнийн дүнгийн 30 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015,2016, 2017 он/-ийн  санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж, баталгаажсан байна.    

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг :

Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын гэрээний үнийн дүнгийн архиметик дундаж нь тендерт оролцогчийн санал болгосон үнийн 30 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд:

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

 

            2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам     сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

           2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралттусгай зөвшөөрөлтэй байх

 

Тендерийн хамт 1 884 917 (Нэг сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун арван долоон) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хүчинтэй.

           

Тендерийг 2018 оны 7 сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 7 сарын 30-ны өдрийн  10 цаг 50 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388848, 70388821, факс: 70388849

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ