70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2018.06.15

 

1.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Бүрэнтогтох сумдад нэн ховор ан амьтаны тархац нөөцийг нарийвчлан тогтоох, амьдрах орчны үнэлгээ өгөх зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

 

2.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын нь Төмөрбулаг, Тосонцэнгэл, Их-Уул, Бүрэнтогтох сумдад нэн ховор ан амьтаны тархац нөөцийг нарийвчлан тогтоох, амьдрах орчны үнэлгээ өгөх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгохоор санал болгож байна.

 

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 05 сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 05 сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 111 тоот өрөө,

Утас: 70388849, 70388848, 70388821, 99156237

Факс: 70388849

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ