70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 01 сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/8.5.3

                                                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 4 багцаас бүрдэнэ. Үүнд:

                 Багц-01: Мах, махан бүтээгдэхүүн

                                   Багц-02: Гурил, гурилан бүтээгдэхүүн

                                   Багц-03: Хүнсний ногоо

                                   Багц-04: Хүнс, хүнсний бэлэн бүтээгдэхүүн

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 1 жил буюу 2017 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2017 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.

 Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жил буюу 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ. Банкны баталгаа нь багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 1 хувь байна.

                Багц-01: Мах, махан бүтээгдэхүүн – 440,100 төгрөг,

                                Багц-02: Гурил, гурилан бүтээгдэхүүн – 103,315 төгрөг,

                                Багц-03: Хүнсний ногоо – 86,278 төгрөг,                  

Багц-04: Хүнс, хүнсний бэлэн бүтээгдэхүүн – 177,705 төгрөгийн тендерийн баталгааг багц тус бүрт ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2018 оны 02 сарын 06-ны өдрийн  12 цаг 30 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

 

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70382348, 70388849, 99500025 факс: 70388849

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ