70382348

info@umch-tender.kh.gov.mn

тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: _2017 оны 12 сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр цэцэрлэгт хүүхдийн хоол
нийлүүлэх гүйцэтгэгч сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2018/8-8,2
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр цэцэрлэгт “Хүнсний бүтээгдэхүүн”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mnцахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна. 5 багцаас бүрдэнэ. Үүнд:
Багцтай: Багц-01: Мах
Багц-02: Бэлэн бүтээгдэхүүн
Багц-03: Талх, нарийн боов
Багц-04: Хүнсний ногоо,жимсгэнэ
Багц-05: Сүү, сүүн бүтээгдэхүүн
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 1 жил буюу 2017 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн80 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2017 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жил буюу 2017 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ
Тендерийн хамт тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц-01: Мах –220610 төгрөгийн тендерийн баталгаа,
Багц-02: Бэлэн бүтээгдэхүүн - 79286 төгрөгийн тендерийн баталгааг
Багц-03: Талх, нарийн боов- 71035 төгрөгийн тендерийн баталгаа,
Багц-04: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ–96404 төгрөгийн тендерийн баталгаа,
Багц-05: Сүү, сүүн бүтээгдэхүүн –38969 төгрөгийн тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.
Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 04 сарын 11-ны өдрийг дуустал хүчинтэй.
Тендерийг 2018 оны 01 сарын 27-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 сарын 27-ны өдрийн, 12 цаг 10 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно
(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана. Банкны нэр: Төрийн сан
Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар
аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны
А байр, ил тод байдлын танхим,
утас: 70388848, 70382348, 70388849, 89602456 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ