70382348

Umchiingazar@khs.gov.mn

Мэндчилгээ

 

Орон нутгийн өмчийн алба нь анх  1999 онд Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өмчлөлийн эрх шилжиж ирсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2000 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд Өмчийн алба нэртэй байгуулагдаж байжээ.

Өнгөрсөн хугацаанд 2014 оноос аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Өмчийн харилцааны хэлтэс болон Худалдан авах ажиллагааны албыг нэгтгэн Орон нутгийн өмчийн газар, 2024 оноос Засгийн газрын 312 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчийн газар болон ажиллаж байна.

 

Өнөөдөр манай байгууллага өмчийн талаар орон нутгаас баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулах, орон нутгийн өмчид өмч хөрөнгийг хүлээн авах, эзэмшигч тогтоох, бүртгүүлэх, хасах худалдах, шилжүүлэх тухай өмчлөгчийн шийдвэрийг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн 219 хуулийн этгээд, 88 сангийн 466,4 тэрбум төгрөгийн хөрөнгийн 10 сая гаруй мэдээллийн сантай дата баазыг бүрдүүлэн өмчийн эзэмшил, ашиглалт бүрэн бүтэн байдалд хяналт бүртгэлээр тавих үүргийг аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцан ажиллаж байна.

Мөн орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой 13 компани, 9 орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт компанийн засаглал, өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

            Хөвсгөл түмний хөрөнгө хогшил арвин байх болтугай.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА         Ц.БЭХБАЯР

Сүүлд нэмэгдсэн мэдээ