70382348

Umchiingazar@khs.gov.mn

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025 оны 10 сарын 13 28

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын "Соёмбо" танхим, Хөгжимт драммын театрт болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нээж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Мөнхбаяр, "Аствишн" ХХК-ийн системийн шинжээч Д.Долгоржав нар цахим системийн талаарх мэдээллийг өгч, дадлага хийж ажиллалаа. Сургалтанд төрийн өмчит 45 байгууллага, орон нутгийн өмчит 218 байгууллагын нягтлан бодогч, Өмч хамгаалах зөвлөлийн дарга гишүүд нийт 456 албан хаагчид аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхим болон Хөгжимт драмын театрын танхимд, цахимаар 78 албан хаагч сургалтад хамрагдлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг ил тод, шуурхай болгох нэгдсэн цахим систем нэвтрүүлэх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимаар удирдах, хянах боломжтой шилжилтийн маш том дэвшил юм.
Цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системүүдийг ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог юм.
 
 
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ