70382348

Umchiingazar@khs.gov.mn

Байгууллагын товч танилцуулга

Орон нутгийн өмчийн алба нь анх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2000 оны  1 дүгээр сарын 31-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдаж, 2014 оноос аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтэс нэртэйгээр орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалтанд хяналт тавих, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд компанийн засаглал, өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан.

2015, 2016 онуудад Хөвсгөл аймгийн “Шилдэг агентлаг”-аар шалгарсан амжилттай байна.

Орон нутгийн өмчийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2023 оны 312 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/625 тоот захирамжаар "Худалдан авах ажиллагааны газар"-ыг Орон нутгийн өмчийн газраас салган бие даан ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш 3 жилийн дараа буюу 1999 онд орон нутгийн өмчлөлд буюу аймаг, нийслэлд эд хөрөнгө шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш 24 жил өнгөрч аймгийн Орон нутгийн өмчийн газар нь өмчийн харилцааны асуудлаар мэргэшсэн хамт олон болж төлөвшөөд байна.

Байгууллага 12 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан. Аймгийн Засаг даргын 2023 оны А/625 дугаар захирамжаар 12 хүний бүтэц орон тоо батлагдаж, газрын дарга 1, Өмчийн удирдлага, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Өмчийн бүртгэл, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтэн 1, Өмчийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 1, Хууль, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн 1, Хөрөнгийн бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, Өмчийн ашиглалт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 1, Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн 1,  Нягтлан бодогч 1, Архив бичиг хэргийн эрхлэгч 1, нярав-жолооч 1 гэсэн бүрэлдэхүүнтэй өмчийн чиг үүргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ