70382348
Umchiingazar@khs.gov.mn
2025 оны 11 сарын 18 47
Улсын үзлэг нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, мөн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг үнэлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой бөгөөд аймгийн Засаг даргын 2025 оны А/654 дүгээр захирамжаар урьдчилсан үзлэгийн нэгдсэн дүн, зөвлөмжийг ирүүлсэн байна.
Улсын үзлэгийг архив, албан хэрэг хөтлөлт болон төрийн ажлын зохион байгуулалтын шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэн дүгнэсэн бөгөөд аймгийн Орон нутгийн өмчийн газар албан хэрэг хөтлөлт 90%, архив 92% төрийн ажлын зохион байгуулалт 84%-иар үнэлэгдсэн бөгөөд дундаж 88,7 хувиар хангалттай сайн гэж дүгнэгдлээ.
Tweet