ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаан 90,2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ удаагийн Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:

2025 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг
нэмэгдүүлэх, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлын хэмжээг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны ажлын хэсэг байгуулах, ажиллах журам батлах тухай

”Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлого” батлах тухай

Хөвсгөл аймагт 2025 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай

Хөрөнгө худалдах, шилжүүлэх, бүртгэх тухай

“Шишгэд харгуй” орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай

Орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ

“Их уул” хайрханыг аймгийн тахилгатай болгох

Ногоон бүс арга хэмжээний хүрээнд мөрөн сумын камержуулалтын талаар
Эх сурвалж
Орон нутгийн өмчийн газар
Өмчийн бүртгэл ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнддэлгэр
Утас:70382348, 99044279
Цахим шуудангийн хаяг: Umchiingazar@khs.gov.mn