“Эрдэм шинжилгээний IV бага хурал”боллоо
2016 оны 10 сарын 10
384
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн “Эрдэм шинжилгээний IV бага хурал” өнөөдөр ХАБҮЛЛ-д боллоо.
МХЕГ, Эм судлалын хүрээлэн, ХАБҮЛЛ хамтран зохион байгуулсан уг хуралд хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш судлаач нар оролцсон юм. Тэд энэ удаа эм био бэлдмэл, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судлагаа шинжилгээ, тулгамдсан асуудлынхаа талаар хөндөн хэлэлцлээ.