70382348
Umchiingazar@khs.gov.mn
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН
СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРИЛГА
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлага хангахгүй болохыг актаар тогтоосон 5, 7 дугаар орон сууцны барилгын дахин барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж төслийн бичиг баримтыг авна.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан хүсэлтээр авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувийг бэлтгэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагаас өмнө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт /Хөвсгөл, Мөрөн сум, 8 дугаар баг, Нутгын удирдлагын ордон/-д ирүүлнэ.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон Б корпус, Утас: 70381111, 80039579 /ажлын цагаар/
Вэб сайт: Khovsgol.gov.mn
Tweet