70382348
Umchiingazar@khs.gov.mn
“ХӨВСГӨЛ ЭРЧИМ ХҮЧ” ХХК,
“ХӨВСГӨЛ УС СУВАГ” ХХК-УУДЫН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД
Удирдамж хүргүүлэх тухай
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дэх заалт, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 51 дүгээр тогтоол, 2016 оны 59-р тогтоолыг үндэслэн”Хөвсгөл Эрчим Хүч”, “Хөвсгөл ус суваг” ХХК-ийнТөлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалт явуулахдаа дараах удирдамжийг мөрдөж ажиллана уу.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Нэр дэвшигч этгээд Эрчим хүч, дулаан ,санхүү. Эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт ажилласан туршлагатай. дулаан, эрчим хүчний инженер, нягтлан бодогч, эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй байх нь давуу тал байх
2. Сүүлийн 2 жилд “Хөвсгөл Дулаан” ХХК, “Хөвсгөл ус чандмань”ОНӨҮГ, “УСНААК” ОНӨҮГ, ”Хөвсгөл Эрчим Хүч ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанаар ажиллаж байгаагүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, бизнесийн ямар нэг холбоогүй байх.
3. Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, Хамтран ажиллагч гэх мэт / ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх.
4 Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
4. Анкет /Төрийн албан хаагчийн анкет /
5. Ажлын газрын тодорхойлолт, Боловсролын үнэмлэх, диплом. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ.
6. Иргэний үнэмлэхний хуулбар
Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах сонирхолтой дээрх шаардлага хангасан этгээдийн материалыг компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга материалыг хүлээн авч ТУЗ-ийн дарга Орон нутгийн өмчийн газарт 2017 оны 4-р сарын 20-оос өмнө ирүүлнэ үү.
Дараах этгээдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо хараат бус гишүүнээр сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлаж материалыг хүлээн авахгүй байх нь зүйтэй
ДАРГА Б.БОЛД
Tweet