Хамгаалагдсан хүүхэд Аз жаргалтай гэр бүл хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын сургуулиудад гэрэлтүүлэг, камер суурилуулах, иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох.
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн бүсэд гэрэлтүүлэг, камер суурилуулах, иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна. 2 багцаас бүрдэнэ.